Yahoo: Байден бус Ши Жиньпин Путины эхлүүлсэн дайныг зогсоож чадна

2022 оны 09 сарын 22

Олон хүн АНУ-ын Ерөнхийлөгчийг дэлхийн хамгийн хүчирхэг хүн гэж үздэг. Гэвч цаг үе өөрчлөгдсөн. 2014 онд Хятад улс худалдан авах чадвараар тохируулсан дотоодын нийт бүтээгдэхүүнээрээ АНУ-ыг гүйцэж, дэлхийн бусад бүх эдийн засгаас түрүүлсэн. Америкчууд 1872 оноос хойш нэгдүгээрт бичигдэж байна.

Ши Жиньпин энэ өөрчлөлтийг санаачлаагүй ч 2013 онд Хятадын Ерөнхийлөгч болсноос хойш тус улсыг өөрийн болгосон. Ши Жиньпин Хятадыг өөрчлөхдөө авлигатай тэмцэх кампанит ажлаас эхэлсэн бөгөөд засгийн эрхэнд гарсны дараа 1.5 сая албан тушаалтныг, тэр дундаа удирдагчдын дээд зиндааны долоон хүн (Улс төрийн товчоо, сайд нар) мөн олон генералыг шийтгэсэн. Хоёр удирдах албан тушаалтанд цаазаар авах ял оноож байв. Авлигын цэвэрлэгээ нь бодит болон боломжит өрсөлдөгчдийг устгаж, эрх мэдлийг Ши Жиньпинийн гарт төвлөрүүлэхэд тусалсан. Энэ нь түүнийг Хятадын ард түмний дунд хүчирхэг хүн хэмээн алдаршуулсан.

Өнөөдөр Ши Жиньпин шинэ Мао болох зорилгоо давлаа. Мао ядуу буурай хөгжиж буй орныг захирч байсан бол Ши Жиньпин өдгөө эдийн засгийн хувьд супер гүрнийг удирдаж байна. Мао гол төлөв коммунист сургаалд тулгуурлаж байсан бол Ши Жиньпин илүү үзэл суртлын зэвсэг буюу үндсэрхэг үзлийг ашиглаж байна. Тэрбээр өөрийгөө Күнз болон Хятадын хаадын адил дэлхий дахинд олон зуун жилийн турш ноёрхсон өрнөдийн ноёрхлыг зогсоох түүхэн эрхэм зорилгыг гүйцэтгэгч гэж үздэг. Тэрбээр Хонконгийг аль хэдийн амжилттай зохицуулж, ардчилсан тэмцэгчдийг шоронд хорьсон бөгөөд Тайванийг амьд сэрүүндээ эзэнт гүрэнд нь буцаан авчрахыг хүсэж байна. Түүнчлэн Өмнөд Хятадын тэнгист бүрэн эрхт байдлаа баталгаажуулснаараа Вьетнам, Малайз, Филиппин зэрэг байгалийн баялаг ихтэй газар нутгийг эзэмшиж байна.

Жо Байден гадаад бодлогод өөрөөр ханддаг ч гүн хуваагдсан улс орныг тэргүүлдэг. Харин Хятадын ард түмэн Ши Жиньпинийг Америкийн олон нийт Байден, Трампыг хүлээн зөвшөөрөхөөс хамаагүй илүү чин сэтгэлээсээ хүлээн авч байна. Оросууд Украин руу довтолсон нь олон улсын хүчний тэнцвэр хэрхэн өөрчлөгдсөнийг тодорхой харуулж байна. Байден Путинийг заналхийлж эсвэл яриа хэлэлцээ хийсэн ч асуудлыг шийдэж чадахгүй. Харин Ши Жиньпин Путинийг зогсоож чадна. Гэхдээ тэр хүсэхгүй байна. Учир нь бүх зүйл өөрийнх нь төлөвлөсний дагуу явж байна. Ши Жиньпин Бээжинд болсон Өвлийн олимпын наадамд оролцсны дараа Путин Украинд түрэмгийлсэн бөгөөд тэд хамтарсан мэдэгдэл гаргаж, ертөнцийг үзэх үзэл бодлоо дахин нотолсон юм.

Тухайн үед Путин барууны хориг арга хэмжээ урт хугацаанд хохирол учруулахгүй гэж байв. Учир нь, Хятад Оросын хий, нефтийг худалдан авах нь тэр үед тодорхой болчихсон байсан. Ши Жиньпиний "Бүс ба Зам санаачилга" Ази, Африк, Европыг хамарч, Латин Америк хүртэл үргэлжилдэг. Хаашаа ч хамаагүй дэд бүтэц хөгжиж, худалдаа өргөжин, тээврийн салбарт хөрөнгө оруулж байна. Ши Жиньпин 10 жилийн хугацаанд үүнд нэг их наяд гаруй ам.доллар зарцуулахаар төлөвлөж байна. Энэ зарчмыг Дэлхийн II дайны дараах Маршаллын төлөвлөгөөтэй харьцуулж болох ч илүү өргөн цар хүрээтэй. АНУ-ын Конгресс Маршаллын төлөвлөгөөнд ердөө 12.4 тэрбум долларыг баталсан нь өнөөдрийн ханшаар тооцвол 139 тэрбум ам.доллар буюу Хятадын хөрөнгө оруулалт хийхээр төлөвлөж буй хөрөнгийн аравны нэгээс бага юм.

Хамгийн гайхалтай нь Ши Жиньпин маш их эрх мэдэлтэй хэдий ч барууны орнууд түүний талаар бараг юу ч мэддэггүй. Түүнийг БНМАУ-ын хамгийн дээд удирдагчдын нэгний гэр бүлд төрж,  Маогийн соёлын хувьсгалын үеэр цөллөгдөж байсан ч Маогийн тууштай дэмжигч хэвээрээ байсан. Түүний эхнэр Пэн Лиюань бол  АНУ-д алдартай Женнифер Лопез, Бейонсе нар шиг авъяаслаг дуучин юм. Ши Жиньпин Хятад бус үндэстнийг дарангуйлж байхад түүний аав Далай лам болон уйгарчуудтай найз байсан нь гайхалтай.

Ц.ДАВААСАМБУУ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(64.119.22.194) 2022 оны 09 сарын 22

Ц.ДАВААСАМБУУ гэдэг хүн хятадын тагнуул байх. Байнга л хятадыг үндэслэлгүй магтаж байх юм. ДНБ -ээр АНУ дэлхийд тэргнүүлж байгаа. Хятад хоёрт. Гэхдээ нэг хүнд ногдох ДНБ хятад бүр хойшоо. Хятадуудын үгэнд Путин орно гэж байхгүй. Яаж ийм юм бодож олов оо? Ямар Баярцогт, Энхсайхан, Элбэгдорж нар биш дээ.

0  |  0
bi(202.9.47.39) 2022 оны 09 сарын 22

Юун БНМАУ вэ?

0  |  0
Зочин(66.181.177.161) 2022 оны 09 сарын 22

Даваасамбуу минь чиний бичсэний 37-р мөрт Түүнийг БНМАУ-ын хамгийн дээд удирдагчдын нэгний гэр бүлд төрж, гэж бичсэнийг чинь юу гэж ойлгох вэ? Ийм алдаагаа юу гэж хамгаалах вэ? Энэч инь жижигхэн хэрэг биш шүү

0  |  0
зочин(103.57.94.214) 2022 оны 09 сарын 22

чимээгүй тайван замаар гэтэж байгаад хүссэндээ хүрдэг нь хятад хүний зан даа яах аргагүй хятадын зуун болж байна

0  |  0
Зочин(103.9.90.100) 2022 оны 09 сарын 22

БНМАУ-ын хамгийн дээд удирдагчдын нэгний гэр бүлд төрсөн гэсэн үг, үгүүлбэр байх юм. Монгол хүн болж хувирлаа даа хө. ....

0  |  0
zochin(73.111.180.213) 2022 оны 09 сарын 22

america dain odooj baugaa zogsoogood ogooch dain xend ch xereggyi xairan ax duu ulsuud yu geech boloboo

0  |  0
zochin(202.179.15.226) 2022 оны 09 сарын 22

Haana tursun gevee

0  |  0
Top