Эрдэнэтийн бизнес эрхлэгчид ШАТАРЧИН Б.Мөнгөнзулд 2 ӨРӨӨ байр бэлэглэв

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 21

Энэтхэгийн Ченнай хотноо болсон Дэлхийн шатрын 44-р олимпиадад амжилтай оролцож, IV ширээнд тэргүүн байр эзлэн, алтан медаль хүртсэн билээ. Тэрбээр нийт 10 өрөг тоглож, 8 хожил, 1 тэнцээ, 1 хожигдон, ширээндээ тэргүүлсэн юм.

Таван настайгаасаа өнөөдрийг хүртэл оюуны спортоор амжилттай хичээллэж буй түүний амжилтыг үнэлэн, Орхон аймгийн Засаг дарга С.Батжаргал НЭГ ӨРӨӨ байраар шагнаж, амжилтыг нь мялаасан бол энэ удаа Орхон аймаг буюу Эрдэнэт хотын нутгийн зөвлөл, бизнес эрхлэгч залуучууд Орхон аймгийн 14 дүгээр сургуулийн сурагч Б.Мөнгөнзулд ХОЁР ӨРӨӨ байр бэлэглэжээ. 

Хоёр өрөө байрны батламжийг өчигдөр (2022.09.20) гардуулсан байна. 
 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
нийгмийн харицлага(124.158.96.205) 2022 оны 09 сарын 21

нийгмийн харицлага гэдэг чинь л энэ шүү дээ хөөрхөн юмаа

1  |  0
Top