"Анир" поп оркестрын нээлтийн тоглолтыг товложээ

2022 оны 09 сарын 22

 

Монголын урлагт өөрсдийн гэсэн шинэ өнгө, төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын албан ёсны нээлтийн тоглолт аравдугаар сарын 1-нд "Corporate Convention Centre"-т болно.

Урлагийн салбарт 20 гаруй жилийн түүхтэй “Анир” дуу бичлэгийн студиэс төрөн гарч буй энтертайнмент чиглэлийн "поп оркестр" нь монголын анхны хувийн мэргэжлийн оркестр гэдгээрээ онцлог юм.

Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн мэлмийгээ баясгах гайхамшигт нандин үдшийг үзэгч, сонсогчдод бэлэглэх "Анир" поп оркестрын түмэн олны хайр хүндлэлийг хүлээсэн алдартай уран бүтээлчидтэй хамтран толилуулах нээлтийн тоглолтын дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд хүргэх зорилготой хэвлэлийн хурал маргааш буюу есдүгээр сарын 23-ны 15:00 цагт "Corporate Convention Centre"-ын концертын их танхимд болно.

Хэвлэлийн хуралд эрхэм сэтгүүлчид та бүхнийг хүндэтгэн урьж байна. Хэвлэлийн хурлын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 80026667 дугаарт холбогдон лавлах боломжтой.

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top