Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн зээнцэр, урлаг судлаач М.Аминаатай ярилцлаа.
Удам дамжсан уран бүтээлч бүсгүй М.Аминаа ОХУ-ын И.Репиний нэрэмжит дүрслэх урлагийн академид магистрын зэрэг хамгаалаад иржээ. Тэр олон мянган хүнд урлагийг гүн утгаар нь ойлгуулахыг хүсдэг нэгэн. Учир нь өөрөө уран бүтээлээс аз жаргалыг мэдэрч, түүгээр хөглөгдөж явдаг болохоор.
Түүний хувьд уран зураг гэдэг бол хүн өөрөө өөрийгөө олоход тусалдаг, бүр цаашилбал ирээдүйгээ ч харах боломжтой мэдлэгийн маш том авдар.
Тэрбээр "Монголд чадвартай уран бүтээлчид олон бий. Тэр хэрээр урлаг өндөр түвшинд хөгжсөн. Харамсалтай нь үүнийг хүлээж авах үзэгчид ховор байна. Тиймээс уран бүтээлчид болон олон нийтийг холбосон гүүр болмоор байна" хэмээн ярьсан юм. М.Амина энэ зорилгодоо хүрэх алхмаа бага багаар хийсээр байгаа. Үүний нэг нь олон нийтэд урлагийн боловсрол олгох "Синдром" арт шоу юм.
ВИДЕО ЯРИЛЦЛАГА ҮЗЭХ!
Сэтгэгдэл ( 0 )