Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар хил гаалийн нөхцөл байдлын талаар мэдээлэл хүргэлээ. (2022.09.22)
Тэрбээр "Өчигдрийн авсан мэдээллээр ОХУ-аас Монгол руу зорчигчдын хөдөлгөөн нэмэгдсэн байна. Мөн нийгмийн сүлжээнд өнөөдрийн 12.00 цагийн байдлаар Хиагт орчимд машины урт дараалал үүссэн гэх мэдээлэл цацагдсан. Сүүлд авсан мэдээллээр Хиагт орчимд 60 машин дугаарлаж, хил дээр 30-40 машины цуваа үүсээд байна.
Монгол Улс ОХУ-тай 30 хоногийн хугацаатай визгүй зорчдог. Тиймээс бид ОХУ-тай хийсэн хэлэлцээрийн хүрээнд ямар нэгэн зөрчил гаргаж байгаагүй, гадаад паспорттой иргэдийг саадгүй нэвтрүүлэх үүрэгтэй. Гадаад иргэдийг ямар нэгэн байдлаар хязгаарлах үндэслэл байхгүй. Бид өчигдөр хуралдаж, энэ талаарх мэдээллийг судалсан. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путины зарлигаар цэрэг татлагыг нэмэгдүүлж байгаа юм билээ. Тухайн улсын дотоод хэрэгт Монголын талаас дүн шинжилгээ хийх боломжгүй.
Одоогоор Монгол Улсад байгаа гадаад иргэдийн тоо 17-18 мянга орчим байна. Энэ тоо Үндэсний аюулгүй байдлын хувь хэмжээнд хүрэх болоогүй байгаа" хэмээлээ.
Сэтгэгдэл ( 6 )
цагаантнаа алж хядахаар олон жилийн өмнө монголыг цусанкоммунизмд живүүлсэн шигээ цэргээс зугатсан залуусаа алахаар орос яргачид монголд хойноос нь орж рж нийгмийг бузарлахаас айж жигшиж байна шүү түмэн олон
Мэдээж шүү дээ. АН сэтгүүлчдийг ашиглан энэ хуйвалдаан, хов живийг зохиож байна.
Zuv bodlogi barimtalj bna mabai ZG.
фашистуудаас зайгаа барь,цэргээс зугтсан иргэдээ авахаар араас нь цэрэг нь орж ирэх биз
hayzgaarlaach
Za hutsaa. Hujaa nartaa anhaar