Шүүгчид нөлөөлөхөөр завдсан тохиолдлыг хэлэлцлээ

2022 оны 09 сарын 22

 Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны едүгээр сарын 22-ны өдрийн ээлжит хуралдаанаар нэр бүхий хоёр шүүгчээс хөтөлж ирүүлсэн нөлөөллийн мэдүүлгийг хэлэлцлээ.

Шүүгчид нөлөөлөхөөр оролдсон дээрх тохиолдол нь хэргийн оролцогчийн зүгээс шүүгчийг хэрэг хянан шийдвэрлэхтэй нь холбогдуулж шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үеэр сүрдүүлэн, гүтгэлгийн шинжтэй үйлдэл гаргаж нөлөөлөхөөр завдсан байна.

Шүүхийн ерөнхий зөвлөл дээрх хоёр тохиолдлыг гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй эсэхийг шалган шийдвэрлүүлэхээр цагдаагийн байгууллагад шилжүүлэв гэж Шүүгчийн хараат бус байдал, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах албанаас мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top