Жонни Депп Камила Васкесаар халхавч хийн, өмгөөлөгчтэйгөө БОЛЗОЖ байжээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

 

Алдарт жүжигчин Жонни Депп, экс эхнэр Эмбер Хердтэй эхлүүлсэн шүүхийн маргааны үеэр хайр дурлалын романс явж байна гэх дуулиан дэгдээд байсан билээ

Жонни Деппийг өмгөөлөгч Камила Васкестай романтик харилцаатай хэмээж байсан ч энэ нь ердөө халхавч байсан гэнэ. Үнэн хэрэгтээ Жонни Депп өөр нэгэн эмэгтэй өмгөөлөгчтэйгөө болзож байжээ. 

 

 

Түүний болзоот бүсгүйг Жоэлл Рич гэдэг. Энэ жил 37 нас хүрч байгаа тэрээр 2020 онд Жонни Деппийн өмгөөлөгчөөр ажиллаж байжээ. Тухайн үед шүүх дээр ялагдал хүлээсэн ч хайр дурлалын тал дээр ялалт байгуулсан тэд энэ бүх цаг хугацаанд олны нүдэн дээр хамтдаа байсан ч хэн ч тэднийг сэжиглээгүй байна. 

 

 

Жонни Депп, Эмбер Херд нарт холбогдох шүүх хурлын үеэр хосууд өдөр бүр хамт папарацид өртдөг байсан ч Камила Васкес олны анхаарлыг ихээр татсан.

Шүүх танхимд ирэхдээ хамт ирж, хурлын үеэр чанх ард нь суун, хурал тармагц нэг унаанд суун хамтдаа буцдаг байсан тэд олны нүдэнд илт болзож байсан ч хэн ч анзаараагүй аж. 

 

 

Жоэлл тус шүүх хуралд албан ёсны оролцоогүй байсан ч шүүх хурлын бүхий л цаг хугацаанд Жонни Деппийн хажууд байж дэмжлэг үзүүлж байжээ.

Жонни Депптэй танилцах үедээ Жоэлл гэр бүлтэй, хоёр хүүхэдтэй байсан аж. Тэднийг хэзээнээс эхлэн болзож эхэлсэн нь тодорхойгүй байгаа ч багадаа жил орчим хэмээн эх сурвалжууд мэдээлсэн байна. 

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Т(66.181.161.10) 2022 оны 09 сарын 24

0  |  0
Zochin(86.111.137.201) 2022 оны 09 сарын 24

Kugchin tugstug be JDep chin

0  |  0
Top