Адам Левиний йогийн багш: Тэр надад хэрэглэсэн хог шиг л хандсан

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

 

"Maroon 5" хамтлагийн гоцлол дуучин Адам Левин бусад эмэгтэйчүүд рүү сээтэгнэсэн зурвас илгээсэн нь дуулиан тариад байгаа билээ. Одоогийн байдлаар таван эмэгтэй түүнээс ирсэн зурвасыг дэлгээд байна.

Эдгээр бүсгүйчүүд дунд Адамын йогийн багшаар ажиллаж байсан Аллана Забел гэх эмэгтэй бий. "Тэр надад хэрэглэсэн хог шиг л хандсан" хэмээсэн тэрээр 2007-2010 оны хооронд йогийн хувийн багшаар нь ажиллаж байсан гэнэ

Тэрээр "Энэ хайр дурлалын тухай зүйл биш, харин зохистой хүн байх тухай юм. Найзууд бие биетэйгээ хогийн сав шиг харьцдаггүй, харин тэр надад тэгж л хандсан" гэжээ. 

Энэ жил 49 нас хүрч байгаа тэрээр энэ долоо хоногийн эхээр Адам Левинээс "Би чамтай нэг өдрийг нүцгэн өнгөрүүлмээр байна" хэмээх зурвас авсан тухайгаа зарласан. Тухайн үед найз бүсгүй рүүгээ бичих гэж байгаад андуурсан гэж бодсон ч уг зурвасаас үүдэн найз залуутайгаа маргалдсан тухайгаа ярьжээ. 

Мөн тэрээр ийм зурвас явуулсандаа уучлалт гуйгаагүй бөгөөд аялан тоглолтод хамт явах байсан хуваариа цуцалсан байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top