Илон Маск болон Гримс нарын охин Эксагийн зураг ДЭЛГЭГДЛЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 23

 

34 настай дуучин бүсгүй Гримс технологийн салбарын тэрбумтан Илон Маскын охин 9 сартай Эксагийнхаа зургийг дэлгэлээ. Гримс болон Илон Макс нар хоёр хүүхэдтэй. Тэдний хоёр настай том хүүг X AE A-XII гэдэг. 

Экса охиныг хорвоод мэндлэхээс ердөө долоо хоногийн өмнө Илон Маск охин компанийнхаа захирал эмэгтэйгээс хоёр ихэр хүүхэдтэй болсон нь нэг хэсэгтээ олныг гайхшруулсан билээ. Тиймээс түүний бага хүүхдүүдийн мэдээлэл олны анхаарлыг ихээр татдаг байна. 

Илон Маск нийтдээ 10 хүүхдийн эцэг болсон. Энэ тухайгаа "Өнөр өтгөн гэр бүлүүдэд баяр хүргэе. Би аль болох олон хүнтэй цагийг өнгөрөөхийн зэрэгцээ сайн аав байхыг хүсэж байна" хэмээн ярьсан байдаг. 

Гримсийн хувьд Илон Масктай сайн харилцаатай байдаг бөгөөд түүнийг анхны хайр, мөн сайн найзаа хэмээн нэгэн ярилцлагынхаа үеэр дурджээ. 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top