Оливиа Уаилд, Кортни Кардашъяан, Кендалл Женнер зэрэг алдартнууд Hanes’ White Tanks-ийг алдартай болгосон гэхэд хилсдэхгүй. Бүхий л хувцас хэрэглэл дээр төгс тохирдог уг цагаан өнгийн майк нь багцаар худалдаалагддаг бөгөөд 5 ширхэг нь 9 ам.долларын үнэтэй байдаг аж.
Алдартнууд энэхүү майкыг өдөр тутамдаа төдийгүй улаан хивсний ёслолын үеэр ч мөн өмсдөг. Хэдэн мянган доллараар тоологдох үнэ бүхий хувцаснуудтай эн зэрэгцэн хоршдог тус цагаан майк үнэндээ баймгүй чанартай байдаг тухай алдартнууд дурджээ.
Кортни Кардашъяан тус цагаан майкны үнэнч хэрэглэгч. Өмсгөл томтой байдаг учир тэрээр энэхүү майкны XS размерыг сонгон хэрэглэдэг тухайгаа нэгэн ярилцлагадаа дурдаж байжээ.
Уг цагаан майкыг мөн шинээр загварчлан өмсөх нь бий. Сүүлийн үеийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг "дүрэмгүй" хувцаслагч Жулия Фокс уг брэндийн эрэгтэй майкаар бүрэн хувцасласан нь багагүй дуулиан дэгдээсэн билээ.
Дэлхийн хэмжээний алдартнуудыг үргэлжид үнэтэй хувцас эдлэлээр гоёдог хэмээн бүү эндүүрээрэй. Энгийн байх тусмаа чамин харагддагийн нэгээхэн жишээ энэ аж.
Сэтгэгдэл ( 0 )