
“Эрсдэлгүй-эрүүл орчныг хамтдаа” уриатай “Автомашингүй өдөр” нийслэлд өчигдөр /2022.09.26/ болж өндөрлөлөө.
Энэхүү арга хэмжээнд бүх дүүргийн Засаг даргын Тамгын газар хамтран оролцохын зэрэгцээ нийгмийн салбарын олон байгууллага иргэдэд өөрсдийн үйл ажиллагаагаа сурталчлан таниулж, үйлчилгээ үзүүллээ. Түүнчлэн МУИС-ийн түүхт 80 жилийн ой тохиож буйтай холбогдуулан тус сургуулийн оюутан, төгсөгчдийн марафон гүйлт боллоо.
Энэ өдөр спортын 10 гаруй төрлийн тэмцээн уралдаан, урлагийн тоглолтууд болсон юм..
Сэтгэгдэл ( 0 )