Балетчин Д.Алтанхуяг "Цөмөөхэй"-н тайзнаа эргэн ирэхээр болжээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 26


Монголын балетын хөгжил сангаас жил бүр зохион байгуулдаг “Цөмөөхэй” бүжгэн жүжгийн хүүхдийн дүрийн сонгон шалгаруулалт өнгөрсөн долоо хоногт болж, эрэлхэг модон цэрэг, хулгана, хурга, сахиусан тэнгэр зэрэг дүрүүдээр ирэх арванхоёрдугаар сард тайзнаа уулзахаар болоод байна. П.И Чайковскийг "Цөмөөхэй" балетыг Гавьяат жүжигчин, Монгол Улсын Соёлын элч Д.Алтанхуягийн дэглэлтээр ес дэх жилдээ тоглох гэж байгаа нь энэ юм. 

Өнгөрсөн бямба гаригт (2022.09.24) "Цөмөөхэй" бүжгэн жүжгийн өдөрлөг болж, бяцхан бүжигчид дүртэйгээ танилцан, хөгжөөнт тоглоом тоглож, гар зургийн уралдаанд оролцсон байна. 

Сайхан мэдээ дуулгахад, 150-аад өсвөрийн балетчдын оролцох "Цөмөөхэй-2022" тоглолтод Монгол Улсын Гавьяат жүжигчин, балетчин Д.Алтанхуяг шавь нарын хамт оролцохоор болжээ. 
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top