"365 өдөр" киноны од Морроне, Клое Кардашъяан нар БОЛЗОЖ эхэлсэн үү?

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 27

 

"365" өдөр киноны од Мишель Морроне болон Клое Кардашъяан нар болзооны цуурхалд өртжээ. 

31 настай Морроне болон 38 настай Клое нар өнгөрсөн амралтын өдөр Миланд зохион байгуулагдсан Ким Кардашъяан болон D&G брэндийн хамтарсан "Ciao Kim" загварын шоуны үеэр хамтдаа байгаа харагджээ. 

Миланд амьдардаг халуухан ганц бие залуу Морроне энэхүү асуудалд тайлбар хийжээ. Тэд ердөө ажил хэргийн хамтрагчид, тэр өдөр л анх удаагаа уулзсан гэнэ. Түүнийг Клоетой хамт зурагаа авахуулахыг D&G брэндийн PR баг хүссэн бөгөөд ямар нэгэн хайр дурлалын харилцаа байхгүй гэх тайлбар өгчээ. 

Клое Кардашъяан сагсан бөмбөгийн тамирчин Тристан Томпсонтой гэр бүл зохиож байсан. Гэсэн ч Тристан түүнийг хуурч өөр эмэгтэйг хүүхэдтэй болгосон тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр тархаж байсан удаатай. Харин энэ удаад түүнийг бүсгүйчүүдийн шүтээн болсон Мишель Морронетой ийнхүү болзооны цуурхалд өртсөнд фенүүд нь баяртай байгаагаа илэрхийлж эхэлсэн байна. 

 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top