Өнөө цагийн загварын чиг хандлагыг тодорхойлогчдын нэг реппэр, загвар зохион бүтээгч Канье Уэст брэнд болсон гутлуудаа гялалзсан углаашаар солилоо.
Тэрээр Yeezy boots, Crocs болон Red Ring Boots-ээ орхин Лондонд болсон "Burberry" брэндийн загварын шоунд хүрэлцэн ирэхдээ салаатай, гялалзсан углааштай ирсэн нь олны анхаарлыг татжээ. Уг гутал болон оймсны загварыг Канье Уэст өөрөө гаргасан гэнэ.
"Burberry" брэндийн энэхүү загварын шоуны үеэр зочид хэдэн хором чимээгүй болж хатан хаан II Элизабетэд хүндэтгэл үзүүлжээ. Мөн тус шоуны үеэр Канье Уэст экс найз бүсгүй Ирина Шейктэйгээ уулзсан бол өнгөрсөн амралтын өдрүүдэд түүний экс эхнэр D&G брэндтэй хамтран гаргасан загваруудаа танилцуулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )