Одоогоос сар хүрэхгүй хугацааны өмнө Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Засгийн газрын бүрэлдэхүүндээ өөрчлөлт оруулж, зарим сайд нарыг шинээр томилсон билээ.
Өөрөөр хэлбэл, шинэ сайд нар өнгөрсөн наймдугаар сарын 30-ны өдөр тангарагаа өргөж, тамгаа гардаж авч байлаа. Тэдний нэг нь парламентаас давхар дээл нөмрөн сайдын суудалд тухалсан УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл юм.
Тэгвэл бодлогогүй, болгоомжгүй хэлсэн ганцхан доромж үг нь Д.Сарангэрэлийг ганцхан өдрийн дотор сайдын суудлаас нь буулгав. Ингэснээр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарыг ердөө 28-хан хоног толгойлж, Л.Оюун-Эрдэнийн Засгийн газарт сар хүрэхгүй хугацаанд ажиллаад ажлаа өгч байна.
Учир нь, тэрбээр өчигдөр /2022.09.26/ УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос зохион байгуулсан "Халамжаас хөдөлмөрт" сэдэвт хэлэлцүүлэг оролцож, мэдээлэл өгсөн. Энэ үеэр амьжиргааны түвшин доогуур өрхийг "УЛНЫ АЙЛ" гэж ярьсан нь шүүмжлэл дагуулсан бөгөөд тэр нь Д.Сарангэрэлийг сайдын суудлаас нь огцруулах жагсаал, цуглаан хүртлээ эрчээ авсан гэхэд болно.
Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ амны алдаа хийсэн сайдынхаа толгойг илсэнгүй. Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийг албан тушаалаас нь чөлөөлөх, огцруулах захирамж гаргалаа.
Түүнийг нь дөнгөж саяхан /2022.09.27/ ЗГХЭГ-ын дарга, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан олон нийтэд танилцуулж, мэдээлэл хийв.
Тэрбээр "УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос өчигдөр зохион байгуулсан "Халамжаас Хөдөлмөрт" хэлэлцүүлгийн үеэр Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Д.Сарангэрэлийн хийсэн мэдээлэл, мэдээлэл дундаа гаргасан алдааг ард түмэн ихээхэн шүүмжилж байна. Үүнтэй холбогдуулан Засгийн газрын нэрийн өмнөөс ард иргэдэд бухимдал үүсгэсэнд хүлцэл өчиж байна. Д.Сарангэрэл сайд нь Үндсэн хуулийн тодорхой заалтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн 14 дүгээр зүйлд хүнийг үндэс угсаа, арьс өнгө, нас хүйс, нийгмийн гарал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, шашин шүтлэгээр нь гадуурхаж үл болно гэж заасан. Тиймээс Ерөнхий сайд өөрийн бүрэн эрхийн хүрээнд огцруулах захирамж гаргалаа. Д.Сарангэрэлийг өнөөдрөөс үүрэгт ажлаас нь огцруулж байна. Засгийн газрын сайдыг огцруулахдаа Үндсэн хуулиараа УИХ, Ерөнхийлөгчтэй зөвшилцдөг, зөшилцөх бичгийг хүргүүлж байна. Мөн хариуцлагагүй ёс зүйгүй мэдэгдэл хийсэндээ Д.Сарангэрэл сайд ухамсарлаж, Засгийн газрын гишүүнээс чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн" хэмээн тодотгосон билээ.
Ямартай ч хэлсэн алдаатай үгнийх нь төлөө Д.Сарангэрэлд хариуцлага тооцож, Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын суудлаас нь буулгалаа. Одоо түүний оронд хэн гэдэг улстөрч дээрх салбарыг толгойлох вэ гэдэг таамаг, маргаан энэ цаг мөчөөс албан ёсоор өрнөж эхэлж байна.
Сэтгэгдэл ( 12 )
Оюун Эрдэнэ та ёстой ичээч. Энэ эмэгтэйг өмөөрөх өвчин туссангүй. Зүгээр л хэн ч харсан хөх инээд хүрмээр ажил явуулж буйг чинь хараад ёстой ой гутаж байна. Та одоо ГХЯ, Соёлын яамны сайд нараа ажил байдал, боловсрол зэргий нь хараад МАН-д мөнгө төлсний нь үл харгалзан халвал энэ байдал чинь цайрч магад. Ичээч ээ. Та Харвард курс төгссөнөө хэдэхэн жилийн өмнө бичиж байсан. Одоо Монголдоо 2-3 дээд сурхгууль төгсчих юм. Үүнийгээ тайлбалаач. Ёстой та өөрөө өргөдлөө өгөөд зайл.
Ззоо зоо, нэг үгнээс болоод ЭМЭГТЭЙ ганц нэг сайдаа шахчихлаа. Тэглээ гээд УЛНЫ 1500 айл дээшлэх үү. Байрандаа л үлдлээ. Бид УЛ биш гээд хөөрөх үү. Хэлсэн үгийг нь дайруулаад овжин нэг (EC өөрөө ч байх) нь мөнгөний жагсагч Амараа Ганжавхлан зэрэг банди нараа гаргаж ирээд , улуудын үгийг сонсдог хүн болоод огцруулчихлаа. Нам дотроосоо ч сэвлээ. Одоо Жавхлан сайдаа явуул. Хүний алаг үрсийг ялгахаа боль. Арай гэж олсон хэдэн төгрөгөөрөө өөрийнхөө хүүхдийг биш татвараар дамжуулж залхуу архичин УЛНЫ хүүхдийг тэжээх үү. Гай л байна. Өөрсдийнхөө хөшөөний мөнгө, авилга, оршуулна хэсдэг мөнгөө хас
Миний хатан ижии минь та минь яавдааа одоо гишүүнээсээ татгалзвал нас чинь урт болно ижии минь худлаа гэвэл улныханаас асуу тэд яг хэлнэ Чингис хаан ч батлан шүү
tembuu dox toi yalzarsan buzariin buzar botoksni gatan emgen temee ni al hurdan uhej dald oroosoi ger udam sudraar ni shataaj alah heregtei yaaaraltai
Сар хүрэхгүй хугацаанд хөдөлгөөнд орж ганхсан кабинет цаащид ажиллахад бүрхэг л болж байна даа.өьөл хатуурна дулан гэрэл цахилгаан мал өвөлжилт,инфиляц үнийн өсөлт бух ард иргэд чинь ул болох нь дээ.....
гаднаас сайдаа томилох хэрэгтэй тэгэхгүй бол энэ байтугай алдаа их гарнаа
Halahni zuv,erni yamarnegen alban tushal oghorgui,ups Ford CH bhrgui hun bn,barag namd CH iim hun BH heregguilde,zz
Ядуу иргэдээ гутлын ултай зүйрлэж доромжилсон сайд гуайг огцруулах ч багадна.Олон улсын хүний эрхийн байгууллагад хандах хэрэгтэй\n
Zov zov
ҮгиЙН алдаа гаргасан сайдаа огцруулж байгаа нь сайн шинэ жишиг. Олон сая, тэрбум төгрөгийн алдагдал, хохирол учруулж байгаа, албан тушаал, эрх мэдлээ хэтрүүлж, ашиг сонирхолын зорчил гаргадаг, ойр тойрныхондоо давуу байдал олгодог хаан, ван шиг дураар загнадаг ТӨК-уудын захирлуудад ийм хариуцлага тооцмоор байна
Сарангэрэл сэтгүүлч хүн байж үгний хүч ямар их жинтэй вэ гэдгийг мэдэж л байх ёстой, албаар тэгж хэлсэн байхоо
3-р 4-р ээлж хүлээж байгаа ...! Гэдгийг ухаарсангүй дээ ...