2000-д оны үед Өмнөд Солонгост ид алдар нэр нь түгэж байсан дуучин Бэк Жи Ёныг "OST Queen" хэмээх нь бий. 1999 онд амжилттай дебютээ хийж, өөрийн гэсэн шоу, брэндтэй болж чадсан түүний тухай бичлэг цацагдсан нь түүний амьдралыг орвонгоор нь эргүүлжээ.
Тухайн үед түүний менежерээр Ким Ши Вон хэмээх залуу ажилладаг байсан бөгөөд тэд амрагийн харилцаатай байсан аж. Ким Ши Вон дуучин бүсгүйтэй бэлгийн хавьталд орж буйгаа бичлэг болгон хадгалж авсан байдаг. Дуучин бүсгүйг алдар нэртэй болсныхоо дараа өөрийг нь хаях юм бол уг бичлэгийг зэвсэг болгон ашиглах төлөвлөгөөтэй байсан тухайгаа дурдсан тэрээр уг бичлэгийг насанд хүрэгчдийн сайтад байршуулсан байна.
Үүнээс үүдэн Бэк Жи Ёны карьер нэг шөнийн дотор нуран унасан гэхэд хилсдэхгүй. Радионууд түүний дууг эфирээсээ татаж, телевизүүд тоглолтоо цуцалж, энэ тухай мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслийг дүүргэж байв.
Бэк Жи Ён энэ үеэр хэвлэлийн бага хурал хийжээ. Тэрээр санамсаргүй байдлаар ийнхүү бичлэгт орсноо тайлбарлан нулимс дуслуулан уучлалт гуйж байх үед Ким Ши Вон хэдийнэ АНУ-руу зугтсан байсан аж.
Удалгүй SBS телевизийн баг Ким Ши Вонтой холбогдож чаджээ. Тэрээр уг бичлэг 1998 онд хийгдсэн бөгөөд угм бичлэгийг өөрөө хийсэн гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна.
Хэдийгээр хүнд байдалд орсон ч бусад эмэгтэйчүүдийг өөр шигээ байдалд битгий ороосой гэх үүднээс үнэнээ хэлсэн Бэк Жи Ён удалгүй эмэгтэйчүүдийн дуу хоолой болж чаджээ. Олон олон эмэгтэйчүүдийн холбоо түүнийг дэмжиж буйгаа илэрхийлэн хүний хувийн нууцыг хамгаалах, эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах зэрэг ажлуудыг идэвхтэй хийж эхэлсэн байна.
Энэхүү үйл явдлын дараа хэсэг хугацаанд нам гүмхэн байсан Бэк Жи Ён 2003 онд "Smile" хэмээх цомгоороо урлагт эргэн ирсэн. Гэсэн ч өмнөх шигээ амжилт олсонгүй. Харин 2006 онд гаргасан "Smile Again" цомог нь түүнийг дахин супер од болгосон бөгөөд тухайн оныхоо "Шилдэг уран бүтээлч" болж чаджээ. Үүнээс хойш өнөөг хүртэл алдар нэр нь тасралтгүй өсөж, олон алдартай киноны дуугаараа "OST Queen" хэмээх цолыг олон нийтийн зүгээс хүртсэн билээ.
Сэтгэгдэл ( 4 )
Ggg zail psda mini
Ggg
hugiin muu eriin orontsog ve.gaj ym hiitsimu buh hund l seksiin amidral bg biz de.bi bol ene huuhniig umuurmuur bn.
Yalgaagui zawaan bie unelegch baij dee