Нүхэн жорлонг буулгах ажил Өвөрхангай аймагт өрнөж байна

2022 оны 09 сарын 28

БОАЖ-ын Сайдын албан даалгаврын хүрээнд Өвөрхангай аймгийн Орхоны хөндийн байгалийн цогцолборт газар дараах судалгааг хийж, стандартын бус нүхэн жорлонг буулгаж, био 00-ыг ашиглалтад оруулаад байна.

2022 оны байдлаар 22 жуулчны бааз стандарт бүхий соруулдаг боловсон 00-той, 2 бааз био жорлонтой, сайжруулах шаардлагатай 2, нүхэн жорлон 6 байна.

2020-2021 онд KFW төслийн хөрөнгө оруулалтаар отоглох долоон цэг байгуулж,  байгаль хамгаалагчдын 5 байр тус бүрт соруулдаг жорлон байгуулан ашиглаж байна.

2020-2022 онд байгалийн цогцолборт газрын гол үзмэр болсон Төвхөнд 2, Хойд агуйд 1, Ширээт нуурын эрэгт 1 соруулдаг жорлон барьж ашиглалтад орууллаа.

Байгалийн цогцолборт газрын аялал жуулчлалын бүсэд стандартын жорлонтой болгох талаар хөрөнгө оруулагч төслүүдэд хандсанаар 2019-2022 онд 25 жорлон барьж ашиглалтад оруулаад байна.

Гол, нуурын эргээс 200 метрээс 1 км орчим зайд дээрх био 00  байгуулж ажиллав.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(86.111.136.247) 2022 оны 10 сарын 05

Butehgui ee yag huuchin setgelgeegeer! Uur um setgeechee.Busad ornii turshikgiig sudlaach.Yu bee nuurin ergees heden km hol bn grne bee bolij uz

0  |  0
Иргэн(202.126.89.244) 2022 оны 09 сарын 28

Бүтэхгүйээ

0  |  0
Top