Адам Левинтэй нэр холбогдсон бүсгүйд ТАЙЧИХ КЛУБ их хэмжээний мөнгө амлажээ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

 

"Maroon 5" хамтлагийн дуучин Адам Левин гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухай мэдээлэл өнгөрсөн долоо хоногт дуулиан тарьсан билээ. Үүнээс гадна хэд хэдэн эмэгтэй рүү "сээтэгнэсэн" зурвас илгээсэн нь гэр бүлийг нь томоохон асуудалд оруулсан юм. 

Эдгээр эмэгтэйчүүд дунд инстаграмын од Элисон Рөүз хэмээх эмэгтэй бий. Халуухан төрхөөрөө эрчүүдийг соронзон мэт татдаг түүнд Лас Вегас дахь "Larry Flynt's Hustler Club" хэмээх тайчих клуб их хэмжээний мөнгө амласан байна. 

 

 

Албан ёсны мэдээлэлд дурдсанаар тэрээр ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах арга хэмжээнд оролцох бөгөөд одоогийн байдлаар дүн нь тодорхойгүй байгаа их хэмжээний мөнгө авах төлөвтэй байна гэв. 

Адам Левинийг гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн тухай мэдээлэл цацагдсаны дараа түүний гэр бүл хэрхэх нь олны анхаарлын төвд байсан. Адам Левин юу ч тохиолдсон бай гэр бүлтэйгээ үлдэх болно гэдгээ мэдэгдсэн бөгөөд удалгүй эхнэр Бихати Принслогийн хамт жаргалтай алхаж яваа зураг цацагдсан нь ямар ч зүйл тэдний гэр бүлийг ганхуулж чадахгүй гэдгийн нотолгоо болж буй тухай хэвлэлүүд онцолсон байна. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top