Пак Мин Ёныг захиралтайгаа болзож байгааг Dispatch баталлаа

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

 

Өмнөд Солонгосын жүжигчин Пак Мин Ён захиралтайгаа болзож байгааг Dispatch баталлаа. Тэдний үерхэл хэдий хугацаанд үргэлжилж байгаа нь тодорхойгүй байгаа ч сүүлийн хоёр сарын турш Кан Жон Хёныг дагах явцад харилцаа нь гүнзгийрсэн байж болзошгүй тухай мэдээллүүд дэлгэсэн байна. 

 

 

Жүжигчин бүсгүйн харьяалагдаж буй "Hook" энтертайнмент нь Кан Жон Хёнтой хамаарал бүхий компани аж. Кан Жон Хён нь 1982 онд төрсөн, Vidente, Inbiogen, Bucket Studio, Bithumb Live зэрэг компаниуд болон Bithumb Holdings-ийн томоохон хувьцаа эзэмшигч төдийгүй Солонгосын хамгийн том дижитал худалдааны платформуудын нэг болох Bithumb-ийн захирал аж. 

 

 

Тэрээр жүжигчин бүсгүйтэй ихэвчлэн Ханнамдунд байрлах тансаг зэрэглэлийн байшиндаа уулздаг гэнэ. Түүний автомашины цуглуулгад Mercedes Maybach SUV, Lamborghini, Bentley, Rolls Royce зэрэг машинууд бий. Пак Мин Ён хувьдаа Lamborghini Urus болон Bentley зэрэг машинтай. Lamborghini Urus нь Кан Жон Хёны түүнд бэлэглэсэн бэлэг хэмээн Dispatch мэдээлжээ. 

 

 

Хосууд хоёр талынхаа гэр бүлээр зочилж байгааг Dispatch мөн дэлгэжээ. Харилцааг нь хэдийнэ хүлээн зөвшөөрч, хоёр талын гэрээрээ орж гарч байгаа нь тэднийг тун удахгүй хуримын зар дуулгаж магадгүй гэх таамагдалд хүргээд байна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Rr(73.37.56.46) 2022 оны 10 сарын 02

Za hutsaa huts

0  |  1
Top