Б.Жавхлан: И-баримтын сурталчилгаа санаанд хүрээгүй учраас төлбөр төлөхгүй

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 28

Сангийн яамны албан ёсны цахим хуудсандаа байршуулсан И-баримтын сугалааны богино хэмжээний видео сурталчилгааны талаар Сангийн сайд Б.Жавхлан тайлбар өглөө.

Тэрбээр “Өчигдөр Сангийн яаманд төсвийн талаар сэтгүүлчидтэй уулзах үеэрээ ийм асуудал гарсныг үзээд, бичлэгийг даруй устгуулсан. Сүүлийн хэд хоног төсвөө бариад, өөр ажилд анхаарлаа хандуулж чадсангүй. Мөн шинэ сайд нартай тулж, өдөр бүр ажиллаж байна. Бараг нойр, хоолгүй явж байгаа. Энэ хооронд иймэрхүү асуудал гарлаа.

Манай Татварын ерөнхий газрын дарга эрүүл мэндийн асуудлаас болж, гадаадад эмчлүүлж байгаа. Анхаарал сарнисан хооронд ийм зүйл болсон байна. Яамны залуусын зохион байгуулсан энэ бичлэгт алдаатай зүйлүүд орсон, ёс зүйгүй үг хэллэг багтсан байна. Хамтарч ажилласан студийн найруулга, зохиол санаанд хүрээгүй, гүйцэтгэл амжилтгүй болсон учраас төлбөрийн асуудал гэж байхгүй" гэлээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэд(202.126.89.124) 2022 оны 09 сарын 28

Татварын газрын дарга дотоо эмчлүүлэхэд яадаг байна. Хэний мөнгөөр вэ...

0  |  2
Top