Л.Наранбаатар: Үйлдвэр хэвийн ажиллаж, цементээ үйлдвэрлэж эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2022 оны 09 сарын 29

Хөтөлийн "Цемент шохой" төхк-ийн төлөвлөгөөт засвар дуусаж, аравдугаар сарын 1-нээс хэвийн горимоор ажиллахаар болжээ

“Цемент Шохой” ТӨХК-ийн Чулуунцрын үйлдвэрийн эргэх зуухны техникийн засвар үйлчилгээг тус үйлдвэрийн инженер, техникийн ажилтнууд 24 цагаар ажиллан, засварын ажлыг шуурхай гүйцэтгэж дуусжээ.

2022 оны есдүгээр сарын 20-нд зуухны доторлогооны тоосго солих ажлыг 100 хувь дуусган, шаардлагатай бусад сэлбэгүүдийг татан авснаар 2022 оны есдүгээр сарын 26-наас Чулуунцрын үйлдвэрт гал өгч, нөөц бүрдүүлж эхэлсэн ба аравдугаар сарын 1-нээс цементийн үйлдвэрлэлийг хэвийн горимоор явуулахад бэлэн болжээ. Ингэснээр Улаанбаатар-Дархан чиглэлийн авто зам болон албан байгууллага, хэрэглэгчдэд үнийн хөөрөгдөлгүй цемент нийлүүлэх боломж бүрдэх нь ээ.

Энэ талаар “Цемент Шохой” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Л.Наранбаатар “Чулуунцрын үйлдвэр хэвийн жигд, лабораторийн хяналтаар чанар сайн байна. Маргааш цемент гарна. Үйлдвэрээс вагон (эсвэл машин)-д ачсан задгай цемент 220,000 төгрөг, ууттай цемент 238,500 төгрөгийн үнэтэй байна. Хоногт 2500 орчим тонн цемент үйлдвэрлэж, чанарын хяналт тавьсны дараа 10 сарын 4-нөө борлуулалтад ачиж эхэлнэ” гэсэн мэдээлэл өглөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
поп (192.82.80.160) 2025 оны 03 сарын 13

ДУУГАЙ Л АЖЛАА ХИЙ.ҮР ДҮН ЧИНИЙ ӨМНӨӨС ХАРИУЛНА.

1  |  0
Zochin(188.156.90.19) 2025 оны 03 сарын 13

CHI TUN UDAHGUI ZAILNAA. ZAILUULAH CH BAIH URVAGCH,LUIVARCHIN, HARAH TSARAINII ” NUDEND HUITEN” HULGAICH.

1  |  1
зочин(103.57.94.214) 2025 оны 03 сарын 13

яагаа ч үгүй шоудахаа болиоч дээ зүгээр л ажлаа хий

2  |  2
Close menu