Монгол Улсын Засгийн газрын 2022 оны 250 дугаар тогтоолоор Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтны өдрийг долоодугаар сарын 22-ны өдөр тэмдэглэн өнгөрүүлэхээр шийдвэрлэсэн.
Уг өдрөөр Дархан-Уул аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-445 дугаар нээлттэй хорих анги алба хаагчдын хурлыг зохион байгуулж, “Сэтгэл шингэсэн өргөө” төслийг санаачлан хэрэгжүүлэхээр болсон юм.
Энэ хүрээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчийн нийгмийн хамгааллыг бэхжүүлэх 2021-2024 оны дунд хугацааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх гүйцэтгэлийн төлөвлөгөөний дагуу тус ангийн хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Чимидэд 2022 оны есдүгээр сарын 28-ны өдөр 28 мкв 2 өрөө байрны түлхүүрийг гардуулан өглөө.
Хамгаалалтын ажилтан, дэд ахлагч Э.Чимид байрны үнийн дүнгийн 50 хувийг өөрөө бүрдүүлсэн бол тус анги нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын 2021 оны тэргүүний хорих анги, шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, хэлтсийг шалгаруулах төрөлд 2 дугаар байр эзэлсэн шагналын мөнгө болон алба хаагчдын сэтгэлийн хандиваар ийнхүү 2 өрөө байр олголоо.
Сэтгэгдэл ( 0 )