СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Орон нутагт зам тээврийн ослоор гурван хүн амиа алджээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Энэ долоо хоногт /2022.09.26-29/ Тээврийн цагдаагийн албаны жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст нийт 1436 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1104 дуудлага мэдээллийг хүлээн авч шийдвэрлэж ажилласан байна. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 60 хүн гэмтэж бэртсэний 37 нийслэлд, 23 орон нутагт бүртгэгдсэн байна. Ноцтой зам тээврийн ослын улмаас  орон нутагт 3 хүний амь хохирсон байна. 

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 25 осол бүртгэгдэж, 26 хүн гэмтсэн,
  • Мөргөлдөх хэлбэрээр 8 осол бүртгэгдэж, 10 хүн гэмтсэн,
  • Ундаг дугуйтай орчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж , 1 хүн гэмтсэн,

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 7 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтэж, 3 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 9 осол бүртгэгдэж, 16 хүн гэмтсэн,
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтсэн.

Хүүхэд өртсөн 15 осол бүртгэгдэж, 15 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 13 явган зорчигч, 2 зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна. Насны байдлаар нь авч үзвэл 10-16 насны 12 хүүхэд байгаа нь бие даан хөдөлгөөнд оролцож буй хүүхдүүд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэггүй, замын хөдөлгөөнд оролцох үедээ анхаарал болгоомжгүй хөдөлгөөнд оролцож байгаа нь өөрийгөө болон бусдад аюул осолтой байдлыг бий болгож байна.

Хүүхдийг тээврийн хэрэгсэлд авч явахдаа аюулгүй байдлын хангаж, хүүхдийн зориулалтын суудалд тээвэрлэх, зориулалтын суудалгүй тохиолдолд суудлын бүсийг зүүж хэрэглэхийг хэвшүүлэхийг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top