“Жи тайм”, “Бэлтэс мөрөн” гээд хурдан баяжих хүсэл дээр тоглолт хийсэн залилангийн хэрэг нэмэгдсээр байна. Ямар ч баталгаагүй, компанийн үйл ажиллагаа нь тодорхойгүй тийм нэг хоосон зүйлд итгэн мөнгөө өгсөн иргэд өнөөдөр нулимс дуслуулан сууна. Эдгээр залилан нь ерөнхийдөө сүлжээний системтэй нэн төстэй. Олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар хүнээс хүнд дамжин хүрээгээ тэлдэг.
Хамгийн анхны томоохон залилан бол “Жи тайм” байлаа. Нийтдээ 11370 хохирогчтой “Жи Тайм”-ын дансанд 40 тэрбум 160 сая төгрөг цугларчээ. Ингэхдээ сүлжээнд нэгдсэн 906 иргэн тус бүр “Жи Тайм” сүлжээнээс 20 сая төгрөгийн урамшуулал авсан гэдгээ сурталчилж залилангийн хамрах хүрээг улам тэлсэн байна. Мөнгөө маш хурдан өсгөх шуналд автсан иргэд өөрт байгаа үнэд хүрэх зүйлээ зарж, зээл тавьж уг сүлжээнд нэгдсэн байдаг. Гэвч өнөөдөр хоосон хоцорсон билээ.
“Жи Тайм”-ын гол буруутан Казахсан улсын иргэн М.Марат юм. Тэрбээр 10 тэрбум төгрөгийг эхнэрийнхээ Казахстан дахь данс руу шилжүүлээд, оргон зайлсан байдаг. Хилийн хоригтой байж оргон зайлсан энэ этгээдийг одоо хүртэл олоогүй байгаа. Харин “Жи Тайм”-ын гүйцэтгэх захирал Э.Оюунчимэгт таван жилийн хорих ял, 11 тэрбум төгрөг гаргуулах шийдвэрийг шүүх гаргасан билээ.
Ийм олон хохирогчтой, томоохон залилан Монголчуудад ердөө ч сануулга болоогүй байж.
Хөвсгөл аймагт “Бэлтэс мөрөн” гэх бас нэгэн залилан гарлаа. “Бэлтэс мөрөн” ХХК 2012 оны гурав дугаар сарын 29-ний өдөр байгуулагдаж, өнөөг хүртэл 227 тэрбум төгрөг цуглуулжээ.
Харамсалтай нь тус компанитай гэрээ байгуулаад буцаан олголтоо аваагүй 2384 иргэн байна. Энэ тоо цаашид ч өсөж магадгүй аж. 2021 оны дөрөвдүгээр сараас эхлэн “нэмэх даатгал” гэх нэрээр иргэдээс их хэмжээний мөнгө татан төвлөрүүлжээ. Үүнийгээ буцаан хуваарилах замаар сүүлийн харилцагчийн мөнгийг эхний харилцагчид хүү тооцон өгч, өнөөх улиг болсон олон шатлалт маркетинг, пирамид тогтолцооны луйврын аргаар иргэдийг залилжээ.
Дансандаа нэг ч төгрөг үлдээлгүй үрсэн мэхлэгчид аав, ээж, хамаатнуудынхаа нэр дээр 12 үл хөдлөх, зургаан тээврийн хэрэгсэл худалдан авчээ. Харин өнөөдөр хохирогчид нь төрөөр хохирлоо төлүүлнэ гээд гомдоллож байна.
Анхнаасаа хуулийн байгууллага сануулсаар байхад баталгаагүй зүйлд мөнгөө өгсөн бол "бандан тас" болдог жамтай. Өмнөх “Жи тайм” өнөөдрийн “Бэлтэс мөрөн” сануулсаар байхад маргааш хэн нэгэн пирамид луйврын ээлжит хохирогч болох вий.
Ингэхэд, Баяраа өөрөө л ширээнээс унасан юм билээ...
Сэтгэгдэл ( 2 )
Tiimiin uchir ene ulsiin notstoii asuudal bolson bur haranga deldej vna !! Umhii tufkuudiin derged tseverch hudal yridaggui oros humuus 3000 dahin iluu
Yagaad iim zaliland ugsun um be !! Ta nar !! Etses suuld nu Zasgiin gazar ta nariin ene hudalyivriig tuluh uu??? Ësttoi turk zalilan hudal yria gutgeleg gedeg chini buren utgaaraa heregjlee !! Turkuud osoltoi hudal tsuu ug zarim sejgiin mongol emegteichuudeer zohion baiguulalttai hudal yria taraadag \n\n\n\n\n\n\n