Э.Батболд: 5100 иргэнд 471 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгосон

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 09 сарын 30

Энэ он гарснаас хойш 5100 гаруй иргэн ипотекийн зээлд хамрагджээ.

Энэ талаар Барилга, хот байгуулалтын яамны Орон сууцны санхүүжилтийн хэлтсийн дарга Э.Батболдоос тодрууллаа.

ВИДЕО ХЭЛБЭРЭЭР ҮЗЭХ!

 

Тэрбээр "Энэ оны есдүгээр сарын байдлаар 471 тэрбум төгрөгийн зээлийн 5100 орчим зээлдэгчдэд олгосон байна. Энэ нь мөн оны үетэй харьцуулахад 30 хувийн хязгаарлалттай зээл явагдаж байна гэхэд болно. Учир нь, Засгийн газрын 2021 оны 10 их наяд цогц төлөвлөгөөний хүрээнд ипотекийн зээлд ирэх гурван жилийн турш хоёр их наяд төгрөгийг зарцуулна гэж заасан байдаг. Үүнээс өнгөрсөн 2021 онд нэг их наяд төгрөгийн зээлийг олгосон байна. Энэ хүрээндээ ч барилгын салбар болон иргэд ч зээлдээ хамрагдсан. Барилгын салбарын орон сууцнуудын борлуулалт сайн байлаа. Жилд 3-4 мянган айлын орон сууц борлуулагдахгүй байдаг байсан бол өнгөрсөн жил 1100 орчим айлын орон сууц, үүний 40 хувь нь 80 ам.метрээс дээшээ буюу ипотекийн зээлд хамрагдахааргүй орон сууцнууд байсан. Энэ бол салбарт маш сайн эерэг нөлөөг үзүүлж байгаа юм. Мөн барилгын салбарын чанаргүй зээлийн хэмжээ ч тэр хэмжээгээрээ буурч салбарт маш хэрэгтэй ипотекийн зээл болж байна. Ирэх онд ерөнхий төлөвлөлтөөсөө хамаараад зээлийн эх үүсвэр нь тавигдаад явах байх" гэсэн юм.  

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top