"Анир" поп оркестрын нээлтийн тоглолт өнөөдөр болно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 01

Монголын урлагт өөрсдийн гэсэн өнгө төрх, орон зайг бий болгон гарч ирж буй "Анир" поп оркестрын нээлтийн тоглолт өнөөдөр /2022.010.01/ болно. 

"Corporate Convention Centre"-т 1015 хүний суудалтайгаар 15:00 цаг, 20:00 цагаас тоглогдоно. Эдүгээ 20 гаруй жилийн түүхтэй "Анир" студиэс төрөн гарч буй Монголын анхны "Анир" поп оркестр нь уран бүтээлчдэд төдийгүй энтертайнмент салбарт өөрчлөлтийн салхи сэвэлзүүлж буй.

Цоо шинэ өнгө төрх, уран яруу эгшгийг анирдаж, мэдрэмжийн мэлмийгээ баясгах гайхамшигт нандин үдшийг үзэгч, сонсогчдод бэлэглэх "Анир" поп оркестрын тоглолтод урилгаар: 

  • МУГЖ Ө.Уянга
  • МУГЖ Э.Анхбаяр
  • МУСТА Д.Отгонжаргал
  • МУСТА Б.Нацагдорж /Наки/
  • “УВЕРТЮРА” хамтлаг
  • Дуучин Б.Монголхүү
  • Дуучин Б.Уранзолбоо
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим
  • UB drums нар оролцоно. 

Бүх төрөл жанраар уран бүтээл туурвих боломжтой "Анир" поп оркестрын тоглолтын тасалбар бүрт Монгол дуу хөгжмийн хамгийн том сантай "Mmusic" аппликейшны 1 сарын үйлчилгээний эрх дагалдаж байгаа аж.  Тоглолтын тухай дэлгэрэнгүй мэдээллийг 99004147, 80026667 утсаар холбогдож лавлана уу.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top