Н.УУГАНБАЯР: ОХУ-ын иргэдэд Монгол Улсад ТҮР оршин суух үнэмлэх олгоно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 01

Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяраас тодруулга авлаа.


-Монгол Улсын хилээр орж ирэх хойд хөршийн иргэдийн урсгал нэмэгдчихлээ. Эдгээр иргэд 30 хоногийн хугацаанд визгүй зорчиж байгаа. Өнөөдрийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Хоёр улсын хоорондын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Оросын Холбооны Улсын иргэд Монголд Улсад 30 хоног визгүй зорчих эрхтэй. Хэрэв өөрсдөө хүсвэл дахин 30 хоног сунгуулж болно. Өөрөөр хэлбэл, Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль, Засгийн газрын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын виз олгох журам”-ын дагуу Монгол Улсад түр ирсэн болон иргэд харилцан зорчих нөхцөлийн талаар байгуулсан Монгол Улсын олон улсын гэрээний дагуу визгүй ирсэн гадаадын иргэний Монгол Улсад байх хугацааг 1 удаа 30 хүртэл хоногоор сунгах зохицуулалттай.

Дээрх хугацаа дуусан тохиолдолд Монгол Улсын хилээр гарах, нутаг буцах ёстой. Гэвч ОХУ-д үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор эдгээр иргэд цаашид Монгол Улсад ТҮР хугацаагаар оршин суух хүсэлтийг олноор ирүүлж байна. Тухайлбал, есдүгээр сарын 21-ний өдрөөс хойш 30 хоногийн визээ сунгуулсан 700 гаруй иргэн, ТҮР оршин суух зөвшөөрөл авах, Монголд байх хугацаагаа сунгуулах талаар зөвлөгөө мэдээлэл авсан 1 мянга гаруй иргэд байна. Эдгээр иргэдийн дийлэнх нь хөрш зэргэлдээ орших Буриад улсын иргэд байгаа. Цаашид ч энэ тоо өсөх хандлага ажиглагдаж байна.

-Энэ хугацаа нь дуусвал цаашид асуудал хэрхэн яригдах вэ?

-Дэлхий нийтийг хамарсан шилжилт хөдөлгөөн сүүлийн 10 орчим жилийн хугацаанд маш эрчимтэйгээр хувьсаж байна.  Үүнд тухайн улс орон, бүс нутагт болж буй цэргийн ажиллагаа,  улстөр, нийгэм эдийн засгийн байдал, ядуурал гэх мэт олон хүчин зүйлс нөлөөлж, нэг улсаас нөгөө улс руу шилжих хөдөлгөөнийг бий болгосоор байна. Энэ нь тухайн улс орнуудад томоохон сорилт болж, энэ хэрээр түргэн шуурхай арга хэмжээ авах шаардлага үүссээр байгаа.

Бид өнөөдрийн үүссэн нөхцөл байдалтай холбоотойгоор дээрх иргэд Монгол Улсад ТҮР оршин суух хүсэлтээ өгсөн тохиолдолд хүсэлтийг нь судалж, хянаж баталгаажуулсны үндсэн дээр тухайн улсад үүссэн хямрал, зөрчил намжих хүртэл Монгол Улсад түр хугацаанд оршин суух зөвшөөрөл олгох шийдвэрийг гаргаад байна.

Монгол Улсад түр ирэгч, албан болон хувийн хэргээр оршин суух гадаадын иргэний оршин суух хүсэлтийг Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон Засгийн газрын тогтоолоор баталсан “Гадаадын иргэн Монгол Улсад оршин суух, түүнийг бүртгэх журам”-ын дагуу шийдвэрлэдэг. Энэ хууль тогтоомжийнхоо хүрээнд 56 хэлбэрийн оршин суух зөвшөөрлийг түр хугацаанд олгоно. 

-Хүсэлт өгсөн бүх иргэнд оршин суух зөвшөөрөл олгоно гэж ойлгож болох уу?

-Мэдээж оршин суух зөвшөөрөл олгохоос өмнөх хяналт шалгалтын чиг үүрэг ч давхар явагдана.

ТҮР оршин суух хүсэлт өгсөн тохиолдолд тухайн иргэний хүсэлтийг судалж, нарийн процессын дагуу хяналт шалгалтын ажиллагаа явуулсны үндсэн дээр ТҮР оршин суух зөвшөөрөл олгоно.

Жишээ нь, Хөдөлмөр эрхлэх зорилгоор оршин суух хүсэлт өгсөн бол тухайн ажиллах байгууллага дээр нь очиж ажиллах хүсэлт өгсөн эсэх, хөдөлмөрийн гэрээ байгуулсан эсэхийг нягтална. Мөн суралцахаар бол тухайн боловсролын байгууллагатай гэрээ хийсэн үү, суралцах төлбөрөө төлсөн үү гэдгээс хамаарч шийдвэр гарна.  

Мөн нөгөө талдаа гадаадын иргэд Монгол Улсын хууль тогтоомжийг сахин биелүүлж, Монголын ард түмний түүх соёл, уламжлалт зан заншлыг сахин биелүүлэх үүрэгтэй. Хэрэв Монгол Улсын хууль тогтоомж зөрчсөн, хууль бус үйлдэл гаргасан, гадаадын иргэнд хориглосон үйл ажиллагаа явуулсан бол хуулийн дагуу хариуцлага хүлээлгэх, АЛБАДАН ГАРГАХ эрх нь бидэнд бий. Гадаад иргэдийн зөрчлийн талаарх гомдол мэдээллийг манай Зөрчил шалган шийдвэрлэхгазар байнга авч, тухай бүр арга хэмжээг авч ажиллаж байгаа.

             

Сэтгэгдэл ( 19 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(192.82.83.238) 2022 оны 10 сарын 03

Дааганаас унаж үхдэггүй, Даравгараасаа болж үхдэг гэдэг дээ. Шальчиганаж байж бензиний крантаа хаалгах вий дээ

0  |  1
Зочин(202.9.40.54) 2022 оны 10 сарын 02

Трояны морь гэж эртний түүхийг сана, Баримал дотор цэргүүдээ нууж оруулаад ялсан байдаг,ОХҮ-ын нэг албан тушаалтан Дүрвэж гарсан оросууд бол оросууд Тэд бол трояны морьд гэжээ,Их далд утгатай байгаа биз,Нэн оросууд удахгүй та нарыг эзлэх бидний хүч болно гэж байна,Иймд оруулах хэрггүй

0  |  0
iregni(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

chi bool boloh durtai bol oroor oorinho uuchure oor hiiigere.

0  |  0
zochin(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

chi yana durtai bee chi ooro uuchure pengsun higere/. chi durati yum ooro uuchure higed duusgaa.

0  |  0
zochin(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

hosrin zagdaa boo uuchure ogol dardagin genuu.

0  |  0
zochin(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

uuchure uuchure hilgeh duda yu.

0  |  0
zochin(66.181.186.39) 2022 оны 10 сарын 02

uuchure higed uhre

0  |  0
fgh(192.82.67.68) 2022 оны 10 сарын 02

orosiig demjigch mgl ulsiig santsad oruulj hiliig n haah ou d tusgaarlah heregtei

0  |  0
fio(192.82.67.68) 2022 оны 10 сарын 02

ezlen tutemgiilegch orosiig demjsen mgl immigration g shiitge .

0  |  0
mash nuuts(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

belguim ih olon mongol humuus huni naima hidge ene etged bas lu gantomorhuu nertei yum bilee.belguim ene zoodur daramtand amdarjila. ood mongold rilee enig ganhuyag alchihuu.

0  |  0
onon(103.26.194.115) 2022 оны 10 сарын 02

warshau zah dr neg udaa een ganhuu mini mongo deremdej abjilaa.

0  |  0
цахар(103.99.103.99) 2022 оны 10 сарын 02

Оросууд олноороо, дандаа цэргийн насны /цэргийн бэлтгэлтэй/ 10-20 мянган хүн түр оршин суугч болоод бүр гарахгүй хэдэн жил болсны дараа Луганск, Донецк давтагдахгүй гнэ баталгаа байна уу? Нэг л өдөр Монголд амьдарч байгаа Орос хүмүүсийн эрх ашиг зөрчигдлөө гээд орос цэрэг ороод ирвэл манай арми хөдөлж ч амжихгүй ш дээ

0  |  0
Bhgui(98.253.30.34) 2022 оны 10 сарын 01

30 honuulaad albadan gargya ch gesen manaid iim olon huniig zogsoltgui achih tusov mongo hun huch bhgui. Tegheer uldsen 1 arga n tur orshin suulguulah.

0  |  0
zochin(106.154.128.115) 2022 оны 10 сарын 01

yahav dee 30honood yavna biz dee yun uchuuhen bodoltoi yum dee tertee tergui mgl uls.n yaduu amdral.s zalhaad yavna hussen huseegui tertei tergui mgl tur ardtumen yaduu doroidono ad uzeed bga uls.n hurliin darga nar mgl ardtumen ali ert haysan uchir naad oros.d chin harin irej yaduu ardiin baraag orlog oruulj uguud yavah uchir 30 baijil baigal dee

0  |  0
Man(66.181.161.57) 2022 оны 10 сарын 01

Durvegch avahguu ee mangaruudaa

0  |  0
Зочин(64.119.21.249) 2022 оны 10 сарын 01

гадны хөрөнгө орж ирэхгүй ядарч байхад гаднаас орж ирж байгаа нь гэр оронгүй буряд оросууд. гудамжаар дүүрэг орос буриад монгол хүмүүст амьдрах орчин үлдэхнэ үү?

0  |  0
Зочин(64.119.21.249) 2022 оны 10 сарын 01

гадны хөрөнгө орж ирэхгүй ядарч байхад гаднаас орж ирж байгаа нь гэр оронгүй буряд оросууд. гудамжаар дүүрэг орос буриад монгол хүмүүст амьдрах орчин үлдэхнэ үү?

0  |  0
Зочин(122.201.22.238) 2022 оны 10 сарын 08

Орос улсын ийм хүнд үед нь хүмүүсийг нь удаан суурьшуулж яахын бэ зүгээр л 30 хонуулаал буцаах нь дээр

2  |  2
18(103.26.193.117) 2022 оны 10 сарын 03

ИХ ДАЛЖИГНАЖ БАЙЖ ПУТ АХЫН ДУРГҮЙГ ХҮРГЭВ ДЭЭ. 30 ХОНУУЛААД Л ЯВУУЛСАН НЬ ДЭЭР.

1  |  1
Top