АХБХ-ны 17 хүртэлх насны "Азийн Цом"-ын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтуудаа хийхээр Тажикистан улсыг зорилоо. Манай шигшээ багийн хөвгүүд Төв аймаг дахь МХБХ-ны бэлтгэлийн төвд тэмцээний өмнөх бэлтгэл сургуулилтаа хангасан юм.
МХБХ-ны ЕНБД Д.Тэрбаатар болон Техникийн захирал МУГТ Б.Буман-Учрал нар зочилж 17 хүртэлх насны шигшээ багтаа амжилтыг хүслээ.
Тус шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар Б.Гарьдмагнай болон туслах дасгалжуулагчаар Ж.Баяртулга нар ажиллаж байна.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
10-Р САРЫН 05 НД
МОНГОЛ - ТАЖИКИСТАН 22:00 ЦАГТ /УБ ЦАГ/
10-Р САРЫН 07 НД
АФГАНИСТАН - МОНГОЛ 22:00 ЦАГТ /УБ ЦАГ/
Сэтгэгдэл ( 0 )