Уран бүтээлч нь тэнгэрт хальсан ч уран бүтээл нь зүрхэнд үлддэг...
Есдүгээр сарын 30-ны өдөр найруулагч Д.Галбаярын найруулсан "Гадны нөлөөгүй" УСК нээлтээ хийлээ. Тааварлашгүй үйл явдлууд ар араасаа хөвөрч, үзэгчдээ байлдан дагуулж чадсан триллер төрлийн уг кино үзэгчдийн зүгээс хүлээлт өндөртэй байсан. Киноны хамт олон үзэгчдийн урмыг огтхон ч хугалсангүй.
Тус кино талийгаач жүжигчин Ганбаа буюу Ц.Ганбаярын хамгийн сүүлийн дэлгэцийн уран бүтээл байсан юм. Ямархан чансаатай уран бүтээлч болохоо уг киноны үеэр батлан харуулсан түүний гэгээн дурсгалыг хүндэтгэн танхим дүүрэн үзэгчид хүндэтгэл үзүүлсэн нь энэ өдрийн сэтгэл хөдөлгөм мөчүүдийн нэг байлаа.
Уран бүтээлч нь тэнгэрт хальсан ч уран бүтээл нь зүрхэнд үлддэг. Энэхүү бүтээл талийгаач жүжигчин Ц.Ганбаярын дүрийг үзэгчдийн зүрхэнд тодоор тамгалж чадсан чансаатай уран бүтээл болсон тухай салбарын уран бүтээлчид төдийгүй үзэгчид дуу нэгтэйгээр батлах биз ээ.
Сэтгэгдэл ( 2 )
БАТУШКА ХҮН ЧАНАТАЙ ЗАЛУУ ЮМ ҮРГЭЛЖ Л НАЙЗЫНХАА ХҮҮХДЭД ТУСЛААД,МӨН ТАЛИЙГААЧИД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЭЭД БАЙГАА ХАРАГДАХ ЮМ. ЧИНИЙ ЭНЭ СЭТГЭЛИЙН САЙХАНД ЧИНЬ БУЯН ХУРНАА ЗАЛУУ МИНЬ
Ene Batushka ih hun chanartsi zaluu yum shigee, amjilt husie