Батушкагийн "бардамнал"

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 03

 

Есдүгээр сарын 30-ны өдөр буюу өнгөрөгч 5 дахь өдөр триллер, детектив төрлийн "Гадны нөлөөгүй" уран сайхны кино нээлтээ хийлээ. Санаанд оромгүй үйл явдал, өрнөл, эргэлтээр дүүрэн уг киноны продюсерээр СТА жүжигчин Т.Баттулга буюу Батушка ажиллажээ. 

Түүний хувьд өмнө нь жүжигчний хувиар кино уран бүтээлд оролцож байсан нэгэн. Харин энэ удаад хоёр найзынхаа хамтаар бие даан уран бүтээл туурвихаар сэтгэл шулуудан энэхүү киног бүтээжээ. 

Анх удаагаа кино продюсерлэж байгаа тэрээр мөн анх удаа триллер төрлийн кинонд мөрдөгчийн дүр бүтээсэн байна. 

Тус киноны найруулагчаар Д.Галбаяр ажилласан. Мөн талийгаач жүжигчин Ц.Ганбаярын хамгийн сүүлийн уран бүтээл болсон тус кино үзэгчдээ хором ч уйдаасангүй. 

Кино нээлтийн үеэр жүжигчин Т.Баттулга талийгаач жүжигчин Ц.Ганбаярын дурсгалыг хүндэтгэн "Би үргэлжлүүлэн ярьсан, зорьсон бүхнээ хийх болно гэдгээ амлаж байна. Найз минь өнөөдөр бидний дунд байхгүй байгаа ч гэлээ дээрээс бидэнтэй хамт нээлтээ цуг үзэж байгаа гэдэгт итгэлтэй байна" хэмээсэн нь цаашид хийж бүтээх өрнүүн их хүслийг нь илтгэсэн. Энэ удаагийн тэдний хамтрал үнэхээр бахархам, бардамнал дүүрэн байсан бөгөөд эрхэм найздаа амласан амлалт нь ийнхүү эхнээсээ биелэлээ олжээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top