С.Бямбацогт: Ар өврийн хаалгаар вагон хурдлуулдаг, гацаадаг байдлыг таслан зогсооно

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

Зам тээврийн хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр /2022.10.04/ 11:00 цагт "Улаанбаатар төмөр зам" хувь нийлүүлсэн нийгэмлэгт ажиллана. 

Энэ талаар Зам тээврийг хөгжлийн сайд, УИХ-ын гишүүн С.Бямбацогт өөрийн цахим хуудаснаа "Асуудлыг тойрч суугаад шийдэл олохоос биш тойрч зугтаад шийдэхгүй. УБТЗ-д ажиллана. Ашиг сонирхлын зөрчил, ар өврийн хаалгаар вагон хурдлуулдаг, эсхүл гацаадаг гэсэн гомдол их гардаг. Энэ асуудлыг таслан зогсоохын тулд 11:00 цагаас "Ган зам" паласт бүх талуудын оролцоог хангасан НЭЭЛТТЭЙ УУЛЗАЛТ хийх тул тээвэр зуучийнхан, төмөр замын компаниуд, импортын ачаа хүлээн авагч, экспортын ачаа илгээгчид, мэдээллийн технологийнхон, хэвлэл мэдээллийнхэн гээд сонирхсон бүгдийг урьж байна" хэмээн бичжээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
монгол(59.153.113.87) 2022 оны 10 сарын 04

Хэрлэнг бархуу

0  |  1
Зочин(203.91.115.55) 2022 оны 10 сарын 04

Энэ амитан, хөөрхий.

0  |  0
Top