2021 онд Хятадын газрын тосны батлагдсан нөөцийн хэмжээ 1.6 тэрбум тонноор, байгалийн шатамхай хий, занарын хий, мөн нүүрсний метан хийн нийт нөөцийн хэмжээ 1.6 их наяд шоо метрээр нэмэгдсэн бөгөөд уул уурхайн гол бүтээгдэхүүнүүдийн үйлдвэрлэл тогтвортой өссөн нь үндсэн түүхий эдийн ханган нийлүүлэлтийг баталгаажуулахад чухал хувь нэмэр оруулсан талаар Хятадын Байгалийн Нөөцийн Яамнаас саяхан нийтэллээ.
Ингэснээр 2021 оны эцсийн байдлаар, Хятадын техникийн аргаар олборлох боломжтой газрын тосны нийт нөөц 3.6 тэрбум тонн, байгалийн шатамхай хийн нийт нөөц 6.3 их наяд шоо метрт хүрэв. Ордос, Зүнгар, Тарим, Сычуань, Бохай буланд газрын тос, байгалийн шатамхай хийн геологийн хайгуулын ажил хийгдсэн бөгөөд 2021 онд Хятадын хэмжээнд ашигт малтмалын 95 орд шинээр илрүүлсэн байна.
2021 онд Хятадын геологийн хайгуулын хөрөнгө оруулалт 97.2 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.6% нэмэгджээ. Үүний дотор газрын тос, байгалийн шатамхай хийн геологийн хайгуулд хөрөнгө оруулсан хэмжээ 79.9 тэрбум юань болсон ба өнгөрсөн оны мөн үеийнхээс 12.5% нэмэгджээ. Хятад улсын нутаг дэвсгэрт нийт 173 төрлийн ашигт малтмал нээж илрүүлснээс 13 нь эрчим хүчний, 59 нь металл, 95 нь металл бус, 6 нь усны хийн төрлийн эрдэст бодис аж.
Эх сурвалж: CCTV.com
Сэтгэгдэл ( 0 )