Жүжигчин аавын жүжигчин хөвгүүд

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 04

 

Триллер, детектив төрлийн "Гадны нөлөөгүй" УСК өнгөрөгч баасан гарагт нээлтээ хийлээ. Энэхүү кино нь талийгаач жүжигчин Ц.Ганбаяр буюу Ганбаагийн хамгийн сүүлчийн уран бүтээл гэдгээрээ онцлог. Мөн жүжигчин Батушкагийн анхны продюсерээр нь ажилласан уран бүтээл болж байгаа бөгөөд найруулагч Д.Галбаярын найруулсан анхны триллер төрлийн кино юм. 

Уг кинонд мөн жүжигчин залуусын хөвгүүд дүр бүтээжээ. Талийгаач Ганбаа агсны бага насны дүрийг жүжигчин Г.Алтаншагайн хүү А.Тэнүүн бүтээсэн бол жүжигчин Ш.Мөнхбаярын хүү М.Тод болон найруулагч Д.Галбаярын хүү Г.Цэцэнбилэгт нар жүжигчин С.Болд-Эрдэнэ, Т.Баттулга нарын бага насны дүрийг бүтээсэн байна. 

Төрсөн цагаасаа эхлэн урлагаар амьсгалсан тэд ирээдүйд жүжигчин болох нууцхан мөрөөдөлтэй явдагаа нэгэн ярилцлагадаа дурджээ. Өнөө цагийн өнгийг тодорхойлж яваа залуусын хөвгүүд ирээдүйд ихийг хийж бүтээх эрмүүн хүслээр ийнхүү дүүрэн явна. 

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
irgen(119.40.103.3) 2022 оны 10 сарын 04

hoorhon huuhduud vee, setgegdel yum herev bichvel edgeer huuhdiin tuhai l demii balai yum buu bicheerei. Hovguuded amjilt husye, mundag erchuud bolooroi.

0  |  0
Top