Холливудын алдарт жүжигчин Брэд Питт болно Анжелина Жоли нар хүүхдүүдээ асран халамжлах болон эд хөрөнгийн асуудлаар шүүхийн маргаантай байгаа билээ.
Брэд Питт 2016 онд хувийн онгоцоор зорчиж явахдаа Анжелина Жоли болон хүүхдүүддээ хүч хэрэглэсэн тухай шүүхийн баримт бичигт дурдсан байсан бол энэхүү баримтыг сэтгүүлчид олон нийтэд дэлгэсэн байна.
Уг баримтад Брэд Питт маргалдах чимээнээр өрөөнд нь орж ирсэн хүүхдүүдийнхээ нэгийг багалзуурдаж, нэгийг нь алгадсан. Анжелина Жолиг үсдэж, толгой дээр нь шар айраг асгасан. Мөн хүүхдүүд рүүгээ шар айраг, улаан дарс цацсан. Түүнийг зогсоохыг оролдон араас нь татаж, нуруун дээр нь гарсан Жолиг буулгахын тулд ардаа байсан суудал руу унаж, Жолигийн тохой болон нурууг гэмтээсэн тухай бичжээ.
Энэ үеэр хүүхдүүд бүгд өрөөнд орж ирэн, түүнийг ийнхүү авирлахаа болихыг гуйн уйлж эхэлсэн тухай мөн дурджээ.
Энэхүү явдлаас үүдэн 2016 онд Брэд Питтийг Холбооны мөрдөх товчооноос хүүхдэд хүч хэрэглэсэн шалтгаанаар шалгаж эхэлсэн ч 2019 онд түүнд эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзаж, ял оноогоогүй юм.
Дээрх үйл явдлаас хэдхэн хоногийн дараа Анжелина Жоли салах өргөдлөө өгсөн. Түүний өмгөөлөгчид Брэд Питтэд ял оноох нөхцөл байгаа ч Холбооны мөрдөх товчооныхон ажлаа хийхгүй байна хэмээн заргалдаж буй.
Брэд Питтэй ойр байдаг нэгэн эх сурвалж "Энэ бүхэн зүгээр л "шоу". Зургаан жилийн өмнөх явдлыг сөхөж өрөвдүүлэхийг оролдож, худал зүйлс нэмж ярьж байгаа нь үнэхээр гунигтай байна" гэжээ.
Сэтгэгдэл ( 1 )
6 huuhdeesee haramlasa horongoi zaluu yanhandaa zartsuulahuu