АХБХ-ны 2023 онд Бахрайн улсад явагдах 17 хүртэлх насны Азийн Цомын тэмцээний урьдчилсан шатны "H" хэсгийн тоглолтууд Тажикистан хотноо 10-р сарын 05-нөөс 09-ны хооронд "Центральный республиканский" стадионд зохион байгуулагдах билээ.
Тус хэсгийн Монгол, Тажикистан, Афганистан, улсуудын шигшээ багуудын тоглолтуудын өмнөх уулзалт өчигдөр /2022.10.04/ "Тажикистан" улсад амжилттай явагдсан.
Зөвлөгөөнд АХБХ-ны тоглолт зохион байгуулагч, хянагч шүүгч, эмч нар болон Тажикистан улсын хөлбөмбөгийн холбооны зохион байгуулагч нар тэмцээнд оролцож буй нийт багуудад хэрхэн тоглолтуудыг зохион байгуулах талаар мэдээлэл хүргэлээ.
Мөн тус уулзалтын дараа "H" хэсгийн шигшээ багуудын ахлах дасгалжуулагчид болон тамирчид хэвлэлийн хуралд оролцсон юм. "Центральный республиканский" цэнгэлдэх хүрээлэнд тоглолтууд эхэлнэ.
ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:
10-Р САРЫН 05 НД МОНГОЛ - ТАЖИКИСТАН 22:00 ЦАГТ /УБ ЦАГ/
10-Р САРЫН 07 НД АФГАНИСТАН - МОНГОЛ 22:00 ЦАГТ /УБ ЦАГ/
Сэтгэгдэл ( 0 )