Өмнөд Солонгосын нийгэм харьцангуй эрх чөлөөтэй ч алдартнуудад тавих шаардлага нь бусад улс орнуудынхаас өөр байдаг. Тус улсын эмэгтэй алдартнууд ихэвчлэн "гүнж" шиг дүр төрхтэй байдаг.
Дэгжин бөгөөд цэвэр ариун байдлыг илтгэдэг тэдний нэг бол жүжигчин Хан Су Хи. Дебютээ хийсэн цагаасаа эхлэн гоо сайхны хэмжүүр болж байсан тэрээр өөрийнхөө жинхэнэ дүр төрхийг бага багаар дэлгэсээр байна.
Тэрээр дебютээ хийхээс өмнө бие дээрээ хэд хэдэн шивээстэй байсан. Шивээстэй үеийнх нь зураг цахим орчинд тарж багагүй дуулиан дэгдээсэн. Харин энэ удаад хөмсгөө цоолсон нь энэхүү дуулианыг улам дэвэргээд байна.
Жүжигчин бүсгүй саяхан Парисын загварын долоо хоногт оролцохоор Францыг зорих үедээ хөмсгөө цоолсон байсан нь олны анхаарлыг татаад байгаа аж. Мөн инстаграмдаа цоолбор болон шивээстэй зурагаа оруулсан нь түүнийг илүү загварлаг, эрх чөлөөт нэгэн болохыг илтгэжээ.
Түүнийг өмнөх амьдралаа, өмнөх өөрийгөө үгүйсгэлгүйгээр гоо сайхны стандартыг шинэчилж байгаа нь бусад алдартнуудад ч нөлөөлөх байх хэмээн интернэт хэрэглэгчид дүгнэжээ.
Сэтгэгдэл ( 6 )
Garchig aa dandaa buruu oilgohdohoor ogoh ym! Ene tal deeree anhaaral da
Аз жаргалгүй байна гэсэн үг
hi, ene yunii tsuglaan be. door comment bicheed bg nuhduud mini
Hi
Учир битүүлэгтэй пост хийнэ үү!
Xedii bltol iim bhvede tanr iim hereggu post hiihe bolioch