Комедиан Пак Сү Хоны аав шүүх танхимд түүнийг ЗАНАЛХИЙЛЖЭЭ

Ж.Сондор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

 

Өмнөд Солонгосын алдарт комедиан Пак Сү Хон болон түүний гэр бүлийнхэнд холбогдох шүүх хурал энэ сарын 4-ний өдөр болж өнгөрлөө. Шүүх хурлын үеэр түүний аав түүн рүү дайрч, доромжлон, ална хэмээн сүрдүүлжээ

Цагдаа нар түүний аавыг нэг даруй зогсоон саатуулсан бол Пак Сү Хон цочролд орсны улмаас амьсгалын дутагдалд орж, ухаан алдан унасан байна. Түүнийг яаралтай тусламжийн машинаар эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэд эд хөрөнгийн маргаанаас үүдэн ийнхүү шүүхэд хандсан юм

 

 

Пак Сү Хон сүүлийн 30 жилийн турш урлагийн салбарт ажиллаж хуримтлуулсан мөнгийг түүний ах хувьдаа завшсан тухай түүний өмгөөлөгч мэдээлжээ. Тэрээр ахаасаа 2.10 тэрбум вон нэхэмжлэн шүүхэд хандсан. Харин бодит хохирлын хэмжээ 11.6 тэрбум вон хавьцаа байгаа тухай эх сурвалжууд мэдээлсэн бөгөөд түүний аав бүх хэргийг өөр дээрээ тохох хүсэлтэй байгаа гэнэ

Мөн тэд Пак Сү Хоны нэр дээр амь насны нийт найман даатгал хийлгэжээ. Түүнийг нас барсан тохиолдолд даатгалын мөнгийг ах нь авахаар гэрээ байгуулсан нь олон нийтийг мөн цочирдуулаад байна

 

 

Пак Сү Хоны аав өмнө нь өөрийгөө эдгээр бүх мөнгийг хувьдаа завшсан нэгэн хэмээн мэдүүлсэн байдаг. Энэ нь том хүүгээ хэргээс мултлах гэсэн нэг төрлийн арга байсан бөгөөд Пак Сү Хон үүний дараа ааваасаа харилцаагаа тасалжээ. Харилцаагаа тасалсаны дараа түүний гэрт аав нь алхтай ирж сүрдүүлж байсан удаатай.

Үүний дараа шүүх танхимд ийнхүү хүүгээ хутгалж ална хэмээн сүрдүүлсэн нь олныг цочирдуулаад байгаа бөгөөд Пак Сү Хоны фенүүд түүнийг ямар ч үед дэмжих болно гэдгээ илэрхийлсээр байна. 

 

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(202.9.41.103) 2022 оны 10 сарын 08

Сураггүй Солонгосын мэдээ унших ч гэж. Хайран 10 секунд.

2  |  1
Хэцэс(172.56.152.131) 2022 оны 10 сарын 07

Эд нарийн амьдрал хэнд хамаатайн. Очиж бөгсөө сайн угаа. Хийх юм олдохгүй бол.

1  |  0
Zocin(49.161.179.144) 2022 оны 10 сарын 08

Tursun huuhed n bish geed seveed ehlesen barag unen bhaa eej n huugiinhee buynd nevtruulegt urultsuud bsn

0  |  1
Зочин(202.9.46.200) 2022 оны 10 сарын 09

Пак Сү Хоног аав, ахаас нь холдуулж хэрэв тэд ирвэл түүнийг алах байсан учир Цагдаагийн газрынхан хамгаалалтад авахгүй бол маш хэцүү зүйл болох юм байна даа. Энэ хүүд эрүүл энхийг хүсэж байна.

4  |  0
Top