Ч.Хүрэлбаатар: Нүүрсийг ам үнээр биш хил үнээр экпортод гаргана

2022 оны 10 сарын 05

Монгол Улсын Засгийн газрын өнөөдөр /2022.10.05/-ийн хуралдаан болж өндөрлөлөө. Хуралдаанаас гаргасан Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах арга хэмжээний талаарх Засгийн газрын тогтоолын төслийн талаар Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар дараах мэдээллийг өглөө.


Тэрээр "Өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар валютын нөөцийг нэмэгдүүлэх Засгийн газрын тогтоолын төслийг хэлэлцүүллээ. Ер нь бид бүгдээрээ доллар, төгрөгийн ханш яах бол, Монгол Улсын валютын нөөц яах бол гэж бүгдээрээ л санаа зовж байгаа.

Үүнтэй холбоотойгоор Монгол Улсын Засгийн газар сүүлийн хоёр удаагийн хуралдаанаар дараалан хэлэлцээд өнөөдөр Засгийн газрын тогтоол гаргаж байна. Монгол Улсын статистикийн тоон мэдээг харахад экспортын тоо хэмжээ өндөр байгаад байдаг. Гэтэл яг түүнтэй нийцсэн хэмжээнд валют орж ирж байна уу гэдгийг эхлээд нэлээд сайн анзаарч, ажилласан.

Тухайлбал, экспортын дүнг аваад үзэхээр 1.8 тэр бум америк долларын нүүрс экспортлогдсон гэдэг мэдээ байдаг. Гэтэл яг хэчнээн хэмжээний, энэ хэмжээтэйгээ тэнцүү хэмжээний доллар Монгол Улсын банкны системд орж ирсэн байна уу гэдгийг эхлээд үзсэн. Эндээс зөвхөн нэг компанийн жишээн дээр аваад үзэхэд 1.8 тэрбум америк долларын нүүрс гарсан мөртлөө орж ирсэн доллар нь 500-600 сая доллар байх жишээтэй. Ийм бага валют орж ирсэн нь хэд хэдэн шалтгаантай байна.

Нэгдүгээрт нүүрсээ урьдчилаад зарчихсан нэг нэсэг нүүрс явж байгаа.

Нөгөө нь өмнөх өр жилүүдийн 2018, 2019 оноос хойших зарагдсан нүүрс гарч байгаа.

Гуравдугаарт нь жишиг үнэ, гэрээний үнэтэй холбоотой зөрүүнүүд. Өөрөөр хэлбэл амны үнэ, хилийн үнэ гэх мэт зөрөөнүүдтэй холбоотой үүссэн зөрөөнүүд байгаа.

Энэ бүгдтэй холбоотойгоор Монгол Улсын нүүрс борлогдож байгаа, экспортод гарч байгаа нүүрснийхээ мэдээллийг ил тод болгож цэгцлэх арга хэмжээнүүдийг авахаар өнөөдөр Засгийн газрын тогтоол гарсан.

Тухайлбал, үүнтэй холбогдуулаад ямар үнээр Монголын нүүрс зарагдаж байх ёстой вэ. Жишээлбэл уурхайн ам дээр 1 тонн нүүрс 71 доллараар зарагдаж байгаа. Хил үнээр 129 доллараар зарагдаж байгаа. Дунд нь 51 америк долларын зөрүү гарч ирж байгаа. Энэ нь үндсэндээ тээвэрлэлттэй холбоотой.

Тэгэхээр манай үнэ уурхайнууд ам үнээр нүүрсээ зарчихвал Монголын банкинд тонн тутамд 71 доллар орж ирж байгаа. Хил үнээр зарчихвал 1 тонн тутмаас 129 доллар орж ирэх ёстой.Тэгэхээр бид валютынхаа нөөцийг нэмэгдүүлэхийн тулд яах аргагүй хил үнээр зардаг, тэр хэмжээний доллар нь Монголынхоо банкуудад орж ирж байх нөхцөлийг хангах зорилгоор бүх уурхайн амаар зарах биш, хил үнээр зарагдаж, 129 доллар тонн тутамдаа орж ирэх нь зүйтэй гэдэг зохицуулалт хийж байна" гэв.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Mongol(66.181.183.125) 2022 оны 10 сарын 05

Заа., галтай тоглож эхэллээ дээ Хүрэлыаатар. Залуу мафийн сүлжээний гол мөнгөний урсгалыг хөндөөд унагаах юм ярьчлаа. Болгоомжтой л байгаарай даа, удахгүй Хүрэлбаатарыг сошиалаар удахгүй балбан даа, ойр дотны хүмүүсийг чинь баривчлаад хориод эхлэнэ дээ, мөнгөөр хүчний байгууллагыг хөдөлгөх байх даа

0  |  0
зочин(103.57.94.214) 2022 оны 10 сарын 05

хүрэлбаатар арай л дээр дээ жавхлангаас илүү л байж таараа

0  |  0
uuu(192.82.82.161) 2022 оны 10 сарын 05

Sagsuuraad l baidag, odoo l chadvarig ni harahaas....

0  |  0
Top