“Жаст групп“ ХХК-ийн захирал асан Ш.Батхүү нарын нэр бүхий 5 шүүгдэгчид холбогдох хэргийн гэм буруугийн шүүх хуралдааныг өнөөдөр /2022.10.05/ 10:00 цагт товлон зарласан.
Гэвч шүүгдэгч Г.Амарбат, Э.Сүрэн нарын өмгөөлөгч өвчний улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг холбогдох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байна.
Мөн шүүгдэгч нар сонгон авсан өмгөөлөгчтэйгөө оролцох хүсэлт гаргасныг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд өмгөөлөгчөөс ирүүлсэн болон шүүгдэгч нараас гаргасан шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлтийг хүлээн авчээ. Улмаар шүүх хуралдааныг энэ сарын 20-ны өдрийн 10:00 цаг хүртэл хойшлуулсан байна.
Ингэхдээ шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
Сэтгэгдэл ( 0 )