БНСУ-ын кофе үйлдвэрлэгчид үнээ өсгөх төлөвтэй байна

Автор | Zindaa.mn
2022 оны 10 сарын 05

БНСУ-ын хүн нэг бүр жилд дунджаар 352 аяга кофе хэрэглэдэг бөгөөд энэ нь бараг нэг хүнд ногдох дэлхийн хэрэглээний түвшний гурав дахинтай тэнцэж байна. Гэхдээ БНСУ-ын кофены үр нь бүгд импортод түшиглэдэг.

 

 

Сүүлийн үед үнийн өсөлт, солонгос воны уналтын улмаас БНСУ-ын кофе үйлдвэрлэгч компаниуд дарамтыг даахгүйд хүрч, үнээ дахин өгсөхөөр төлөвлөж байна. Эх сурвалжид мэдээлснээр, энэ оны эхний хагаст БНСУ-ын кофе үйлдвэрлэгчид үнээ нэг удаа өсгөсөн бөгөөд хэрэглэгчдийн анхаарлыг ихэд татсан юм.

БНСУ-ын гуанз ресторануудын хувьд кофе шоп ажиллуулах нь харьцангуй хялбар, өртөг багатай боловч зах зээлийн өрсөлдөөн ширүүн учраас хаагдах эрсдэл ч туйлын их байдаг. Үнийн өндөр өсөлт өвөрмөц замаар замнаж, зах зээлийн өрсөлдөөний дунд хөл дээрээ хэрхэн зогсох нь тус салбарынхны өмнө тавигдаж буй асуудал болж байна.

Эх сурвалж: CCTV.com

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Лол (202.126.88.158) 2022 оны 10 сарын 05

Олон үнээгээр яах юм

0  |  0
Top