Өнгөрсөн оны аравдугаар сарын 21-нд жүжигчин Алек Болдуин "Rust" киноны зураг авалтын үеэр зургийн дарга Халина Хатчинсын аминд хүрсэн хэрэг гарсан.
Түүний барьж байсан буунд жинхэнэ сум байсан бөгөөд нэг хүн амиа алдаж, нэг хүн хүнд бэртсэн юм. Бүх нотлох баримтыг үл тоон бууны гохыг дараагүй хэмээн мэдүүлж байсан түүнийг Холбооны мөрдөх товчооныхон буруутай хэмээн үзээд буй.
Харин Алек Болдуин болон талийгаач Халина Хатчинсын гэр бүлийнхэн хоорондоо тохиролцоонд хүрчээ.
Халина Хатчинсын нөхөр Мэттью Хатчинс "Гэрээнд талийгаач кинонд гүйцэтгэх продюсерээр ажиллаж, ашгийн тодорхой хэсгийг авахаар заасан байна. Бид Алек Болдуин болон кино компанийнхантай шүүхийн зөвшөөрлийн дагуу тохиролцоо хийсэн. Энэ тохиролцооны хүрээнд бид хэргийг хэрэгсэхгүй болгохоор шийдсэн. Ирэх оны нэгдүгээр сард кино бүтээлийг үргэлжлүүлж хийнэ. Надад продюсер, эсвэл Алек Болдуиныг буруутгах сонирхол алга. Бид бүгд түүний үхлийг осол гэж харж байгаа. Кино уран бүтээлчид түүний эцсийн бүтээлд хүндэтгэл үзүүлэхээр ирсэнд баяртай байна" гэжээ.
Одоогийн байдлаар тэд ямар тохиролцоонд хүрсэн нь тодорхойгүй байгаа бөгөөд Алек Болдуинд ямар нэгэн ял оноохгүй нь тодорхой болоод байна.
68 настай Алек Болдуин саяхан долоо дахь хүүхдээ өлгийдөн авсан. Үүнтэй холбогдуулан талийгаачийн ар гэрийнхэн бодлоо өөрчилсөн байж болзошгүй хэмээн олон нийт таамаглаж байна.
Сэтгэгдэл ( 0 )