Хөгжмийн зохиолч, продюсер Х.Анхбаяр урлагт хөл тавиад хэдийнэ 20 жилийг өнгөрүүлжээ. Ихэвчлэн хип хоп уран бүтээлчидтэй хамтарч ажилладаг тэрээр урьд өмнө нь байгаагүй шинэлэг тоглолт хийхээр зэхээд байна.
Тэрбээр Монголд анх удаагаа хип хоп бүтээлийг поп оркестртой хослуулсан тоглолт хийхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Монголдоо анхдагч хувийн "Анир" поп оркестртой хамтран "Ankhaa's hip hop history" Big concert хэмээх тоглолтоо хийх гэж буй Х.Анхбаярын Тоглолтод урилгаар:
Тоглолт энэ сарын 21-ний өдөр "UG Palace"-д ердөө ганцхан удаа тоглогдоно. Поп оркестр, онцгой тайз засалт, мэргэжлийн хөтлөгчид, найруулагчдын багаар удирдуулсан, дижитал хэлбэрээр зохион байгуулагдах бүрэн хэмжээний энэхүү шоу тоглолт дэлхийн хэмжээний шоу тоглолтыг мэдрүүлэх болно.
Монголын төдийгүй гаднын уран бүтээлчидтэй хамтран ажилладаг Х.ХАнхбаяр "X'Treme" студи, "DX Production", "Next Star" студи, "Star" студи, "B.O" студид тус тус хөгжмийн зохиолч, дууны найруулагч, продюсераар ажиллаж байсан туршлагатай нэгэн.
Хятад, Орос, Америк, Өвөр Монгол, Франц, Швед зэрэг улсын уран бүтээлчидтэй дуу, хөгжим, кино, жүжиг зэрэг уран бүтээлүүд дээр хамтран ажилласаар байгаа Х.Анхбаяр цор ганц, давтагдашгүй үдшийг хип хоп сонирхогчдод бэлэглэх болно гэдгээ амлаад байна.
Сэтгэгдэл ( 1 )
Сайхан тоглолт болох нь тодорхой Анхаа бол их хөдөлмөрч хид хоп Балхжав юмаа