Дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг Дарханы замын хэрэгт холбогдуулан цагдан хорьжээ

Б.Эрхэс | Zindaa.mn
2022 оны 10 сарын 06

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсээс өчигдөр /2022.10.05/ Зам тээврийн хөгжлийн дэд сайдаар ажиллаж байсан Ж.Бат-Эрдэнийг сэжигтнээр татан, цагдан хорьжээ.

Түүнийг Дарханы замын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа байгаа бөгөөд мөрдөн шалгалтын явцад цагдан хорих нөхцөл байдал үүссэн байна.

Тиймээс дэд сайд асан Ж.Бат-Эрдэнийг өчигдөр АТГ-аас хойшлуулашгүй ажиллагаа явуулж, прокурорын зөвшөөрөлтэйгээр 48 цаг саатуулан, шалгалтын ажиллагаа явуулж байгаа аж. Ж.Бат-Эрдэнээс гадна найман албан тушаалтныг яллагдагчаар татсан талаар албаны эх сурвалж мэдээлж байна.

Тэгвэл ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид цагдан хоригдсон дэд сайд асан Ж.Бат-Эрдэнэ нь УИХ-ын гишүүн асан Ж.Батзандангийн төрсөн ах юм. Үүнтэй холбогдуулан өнөөдөр УИХ-ын гишүүн Ж.Батзандан мэдээлэл хийхээр болсон байна. 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zzzzz(150.129.141.45) 2022 оны 10 сарын 06

yun gishuun be

0  |  0
Top