Завханчууд ахуйн үйлчилгээгээ сэргээж байна

Автор | Zindaa.mn
2011 оны 07 сарын 10

Худалдаа үйлчилгээний салбарын ажиллах орчныг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангах, хэрэглэгч, үйлчлэгчдийн тав тухтай орчинг бүрдүүлэх, хөдөөгийн иргэд­¬ийг хямд үнэтэй бараа бүтээгдэхүүнээр хан­гах, ахуйн үйлчилгээг иргэдэд ойртуулах шаардлагын үүднээс “Ахуйн үйлчилгээ, худалдааны төв”-ийг Завхан аймагт барьж байна. Худалдааны төв нь 1 тэрбум 300 сая төгрөгөөр баригдаж байгаа бөгөөд өнөөдөр барилгын ажил 70 хувьтай явж байна. Худалдааны төв ашиглалтанд орсоноор өдгөө Улиастайд худалдаа эрхэлж байгаа 200 хүний ажлын байрыг нэг дахин нэмэгдүүлж 400 хүний ажлын байр бий болгон ажиллах орчин нь сайжирч, төвлөрсөн дулаан, цэвэр бохир усны шугам сүлжээнд холбогдсон, зоогийн газар, банк, халуун устай тохилог орчин бүрдэж ажиллагсад, иргэд нэг цэгээс үйлчилгээ авах боломжтой болох юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top