ШШГЕГ-ын баг практик буудлагын тэмцээний гар бууны стандарт ангилалд тэргүүн байр эзэллээ

2022 оны 10 сарын 09

Монгол Улсын Ерөнхийлөгчийн нэрэмжит практик буудлагын тэмцээний гар бууны стандарт ангилалд тэргүүн байр эзэллээ.

Үндэсний аюулгүй байдлыг хамгаалах тусгайлсан чиг үүрэг бүхий төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын дунд жил бүр зохион байгуулагддаг Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагчийн нэрэмжит практик буудлагын тэмцээн Монголын практик буудлагын холбооны төв клубийн буудлагын талбайд 2022 оны 10 дугаар сарын 7-8-ны өдрүүдэд боллоо.

Алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх, төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжүүлэх, туршлага солилцохын зэрэгцээ буудлагын тамирчдын залуу халааг бэлтгэж, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд дэмжлэг үзүүлэхэд чиглэгдсэн тус тэмцээнд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын баг тамирчид амжилттай оролцож, Гар бууны стандарт ангиллын эмэгтэйчүүдийн төрөлд тэргүүн байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн нийгмийн ажилтан, ахлах дэслэгч Б.Энхтунгалаг, хоёрдугаар байрт Хяналт, шалгалт, аюулгүй байдлын газрын Тусгай ажиллагааны төвийн бүлгийн дайрагч, дэслэгч Л.Ангараг, гуравдугаар байрт 409 дүгээр хаалттай хорих ангийн нярав, дэд ахлагч Ж.Цэвэлмаа нар тус тус шалгарлаа.

Тэмцээнийг Онцгой байдлын ерөнхий газар, “Практик буудлагын холбоо” хамтран зохион байгуулж байгаа бөгөөд БХЯ, ЗХЖШ, ОБЕГ, ХХЕГ, ДЦШ, ЦЕГ, ТТХГ, ШШГЕГ, АТГ, ТЕГ,  ШШҮХ, ҮБХИС, ДХИС зэрэг 13 байгууллагын 180 гаруй тамирчид цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(103.26.195.117) 2022 оны 10 сарын 11

Өрсөлдөгчгүй өрсөлдөөнд орж медал авсанд баяр хүргье гэх үү яах уу бас буугаа ингэж атгаж буудах уу үгүй л байх \n

0  |  0
Зочин(103.9.90.100) 2022 оны 10 сарын 10

ШШГГ-ын баг хамт олонд баяр хүргэе. Албаны бэлтгэл аргагүй өндөр байнаа. Их амжилт хүсье.

0  |  0
Зочин(103.212.117.35) 2022 оны 10 сарын 11

Эхний ШШГЕГ ын хүүхэнд хандаж хэлэхэд нүдээ аниж бууддаггүй байгаа шоо, энэ бол ихээ хуучирсан арга, хүүхдийн тоглоомонд л тэгдэг байсаан.

1  |  1
Top