Ц.Цогтбаатар: Монгол хүн бүхнийг чадна

2022 оны 10 сарын 10

Узбекистаны нийслэл Ташкент хотод жүдо бөхийн ДАШТ үргэлжилж байна. Тус  тэмцээний эрэгтэй 73 кг-ын жинд Токио-2020 олимпын хүрэл медальт Цэнд-Очирын Цогтбаатар алтан медаль хүртсэнээр  манай улс жүдо бөхийн төрөлд тав дахь аваргаа тосож авлаа.

Тэрбээр тус тэмцээнд  учраа бүрээ илүүрхэн ялсан юм. Тодруулбал, нэгийн даваанд Израилийн залуу бөх И.Левинийг торгуулиар, Румыний А.Сулкаг хоёр вазаригаар,  шөвгийн наймд Канадын А.Маргелидоныг өчих мэхээр цэвэр ялж, шилдэг дөрөвт үлдсэн. Финалд дэлхийн аварга Японы алдарт бөх Соичи Хашимотог нэмэлт цагт хутгах мэхээр ялснаар ДАШТ-ээс  алтан медаль хүртсэн тав дахь монгол жүдоч болсон юм.

Монголын жүдогийн түүхэнд Х.Цагаанбаатар 2009 онд, М.Уранцэцэг 2013 онд, Г.Болдбаатар 2014 онд, Д.Сумъяа 2017 онд дэлхийн аварга болсон түүхтэй.

Аварга болсон торгон мөчид монголчууддаа хандаж хэлсэн түүний үгийг хүргэе.

-ДАШТ-нээс жүдогийн төрөлд  тав дахь аварга боллоо. Баяр хүргэе?

-Баярлалаа. Надад итгэж, дэмжиж, хүлээж суугаа монголчууддаа бүгдэд нь баярлалаа. Монголын жүдо бөхийн эрэгтэйчүүдийн шигшээ багаас найман жилийн дараа дэлхийн аварга төрлөө. Ганц миний бус баг хамт олон, багш дасгалжуулагч, гэр бүл, найз нөхөд гээд олон хүний оролцоо, сэтгэлийн дэмжлэг байлаа. Намайг дэмжиж, захыг минь мушгиж хүлээсэн монголчууддаа  баярлалаа.

-Тамирчдын ар тал, гэр бүл ямар ч үед том найдвар байдаг байх?

-Тэгэлгүй яах вэ. Тамирчин хүний ард гэр бүл, ах дүү хамаатан садан, ивээн тэтгэгч байгууллагууд гээд  тусалж дэмжсэн олон хүн байдаг. Энэ хүртэл тусалж дэмжсэн ШШГЕГ-ын “Сүлд” спорт хороо, Улаанбаатар хотын УСУГ, Наранмандал компанийн хамт олондоо талархаж байгаагаа илэрхийлье. 

-Таны дараагийн зорилго юу вэ?

-Миний дараагийн зорилго бол Парис -2024 олимпын наадам. Олимпоос алтан медаль хүртэж, дахин дэлхийн аварга болохыг хүсэж байна. Тамирчин байх хугацаанд өөрийн хийж чадах бүх зүйлийг  хийнэ. Хэдэн ч удаа байсан хамаагүй олимп, дэлхийн медальтан болохыг хүсэж байна. Монгол хүн бүхнийг чадна. Чадсаар ирсэн. Та бүхэнд сайн сайхныг ерөөе.

Ч.ЗОТОЛ

Эх сурвалж: Өглөөний сонин

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.242.47.142) 2022 оны 10 сарын 10

Одоо л гавьяагийн нь үнэлмээр байна Цагаанбаатарын авсан амжилтаас дэлхийн хүрэл дутуу болуу бараг л хөлөмөоийн баатар болохоохр амжилт шүү

0  |  0
zochin(49.96.243.80) 2022 оны 10 сарын 10

bas neg setgel iin dugui negeer nemegdej manai oron end nariig huurguh yum busd oron amjilt husej yarithlaga avaad thaachdiin temtheend amjilt hurgeed baij bolood bhad mgl gej yum uzeegui sagsahnaas tgaach tegeed arihdaj er biraa gargaj negnee darchaad ehneese shorond ordog.g martaj bolohgui

0  |  0
mongol(202.21.116.78) 2022 оны 10 сарын 10

sain bn. Chi chadnaa aa. Gehdee minii duu tsaana chin Shoho Ono avarga hullej bn shyy dee. Tuuniig yadaj 1 yalaad tomorch bolno oo

0  |  0
ном(112.72.15.198) 2022 оны 10 сарын 10

хайрыг хүснэ онц сонирхолтой ном мир ном багшийн дээдийн интерном 4р дэлгүүрийн метромаллын альфа номд худалдаалагдаж бн хамгийн хямд хамгийн чанартай ном

0  |  0
Top