Дуучин Жастин Бибер болон реппэр Канье Уэст нар Хэйли Биберээс үүдэн холбоогоо тасалжээ.
Реппэр Канье Уэст "Vogue" сэтгүүлийн редакторыг шүүмжилж, загварын шоун дээр "White Lives Metter" хэмээх бичигтэй цамцтай гарч ирсэн нь олны эгдүүцлийг хүргээд байгаа билээ.
Энэхүү үйлдлийг нь шүүмжилсэн алдартнууд дунд Хэйли Бибер байсан. Үүнийх нь хариуд Канье Уэст олон нийтийн сүлжээгээр түүн рүү дайрч, доромжилсон утга бүхий зүйлс бичсэн бөгөөд энэхүү үйлдэл нь Жастин Бибер болон Канье Уэст нарын дунд ан цав үүсгэн, харилцаагаа таслахад хүргэсэн гэнэ.
Биберүүд Канье Уэстийг зураас давсан хэмээн үзэж байгаагаа илэрхийлжээ. Канье Уэст Хэйли Биберийг реппэр Дрэйктэй болон Жастин Бибер нартай давхар болзож байсан гэх мэдээлэл тараахын сацуу түүнийг хамрын мэс засал хийлгэсэн хэмээн инстаграм хуудсаараа дамжуулан мэдээлсэн байна.
Үүний хариуд Биберүүд "Тийм зүйл болоогүй, мэс засалд орж байгаагүй" хэмээх тайлбарыг өгч олон жилийн нөхөрлөлдөө цэг тавьж буйгаа мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 1 )
мэдрэл муутай хар..