ФОТО | ДБЭТ-ын 60 дахь улирлын нээлт ХУНТ НУУР

2022 оны 10 сарын 10

Дуурь бүжгийн эрдмийн театрын 60 дахь улирлын нээлтийн тоглолт П.И.Чайковский "Хунт нуур" балетын тоглолт аравдугаар сарын 08, 09-ний өдрүүдэд амжилттай тоглогдлоо.

Эхний өдөр П.И.Чайковский "Хунт нуур" балетын гол дүрд ДБЭТ-ын балетын гоцлооч, Гавьяат жүжигчин Б.Саруул - ОДЕТТА /тэргүүн цагаан хун/, ОДИЛЛИЯ /Ротбардын охин хар хун/, Соёлын тэргүүний ажилтан Ө.Мөнхжин - ЗИГФРИД /хан хүү/, Соёлын тэргүүний ажилтан Э.Эрдэнэжаргал - РОТБАРД /хорон санаат хар шувуу/, Ц.Мөнгөншагай - ШУТ /алиа салбадай/-н дүрийг бүтээлээ.

Харин хоёр дахь өдрийн тоглолтод ОДЕТТА /тэргүүн цагаан хун/, ОДИЛЛИЯ /Ротбардын охин хар хун/-д ДБЭТ-ын балетын гоцлооч, Гавьяат жүжигчин О.Анужин, ханхүү ЗИГФРИДИЙН дүрд Соёлын тэрүүний ажилтан А.Тэмүүлэн тоглосон бол алиа салбадайд Соёлын тэргүүний ажилтан Б.Төгөлдөр тоглолоо.

60 дахь улирлын нээлтийн тоглолтууд дэлхийн сор болсон сонгодог бүтээлүүдээр амжилттай үргэлжилж байна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top