Шийтгэл эдэлж байхдаа оргохыг завдан, өндрөөс унаж бэртжээ

2022 оны 10 сарын 10

БЗД-ийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Баривчлах байрнаас 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр С.Т, Н.Н нар цонхоор оргон зайлахыг завдаж, улмаар унаж бэртсэн гэдгийг ШШГЕГ-аас мэдээллээ.

Тухайн үед тус байрны алба хаагч Яаралтай түргэн тусламжийн төвд дуудлага өгснөөр дээрх этгээдүүд Гэмтэл согог судлалын үндэсний төвд хүргэгдэн эмчлэгдэж байгаа бөгөөд биеийн байдал хэвийн байгаа гэлээ.

С.Т, Н.Н нар нь 2022 оны есдүгээр сарын 23-ны өдөр газ үнэрлэн мансуурч, иргэн Э-ийн гар утасны дэлгэцийг хагалж, биед нь хохирол учруулахгүйгээр халдсан зөрчил үйлдсэн тул Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 5.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар 20 цагийн албадан сургалтад хамруулж, 14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл эдэлж байжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.57.94.214) 2022 оны 10 сарын 10

охид бүсгүйчүүд ухаангүй болохоор улс орон хэцүү болж байна гэсэн дохио доо германы шинжээч эх орны дайн эхлэхэд орос орны бүсгүйчүүдийг маш их ёс суртахуунтай хүмүүс юм байна ялахад хэцүү гэж байсан гэдэг биз дээ

0  |  0
Top