Реппэр Канье Уэст "Adidas" компанийн удирдлагуудтай бизнес уулзалт хийх үеэрээ тэдэнд насанд хүрэгчдийн бичлэг үзүүлж шокнд оруулжээ.
Канье Уэст болон өөр дөрвөн хүн уг уулзалтад оролцсон бөгөөд тэрээр утсаа гаргаж ирэн насанд хүрэгчдийн бичлэг тавин тэдний нүүрэнд ойртуулан үзүүлж эхэлсэн байна. Цочирдсон удирдлагууд түүнийг энэхүү үйлдлээ зогсоохыг шаардсан бөгөөд ийнхүү авирлах болсон Канье Уэст өөрийн тайлбарыг өгчээ.
Түүний тоглуулсан бичлэг дээр найз бүсгүйгээ хуурсан залуу болон түүний найз бүсгүй гардаг. Эмэгтэй нь эрэгтэйдээ хандан "Би чиний хамгийн аймшигтай хар дарсан зүүд байх болно" хэмээн хэлдэг бөгөөд "Adidas" компанийнхан Канье Уэстийн санааг хулгайлсан гэх асуудлыг тэрээр өөрийн өнцгөөс ийн тайлбарлахыг оролдсон байна.
Каньегийн туслах "Та бүхэн яг одоо маш таагүй зүйл мэдэрч байгаа байх. Хүний сэтгэлээс гарсан бүтээлийг хулгайлна гэдэг хүүхдийг нь хулгайлж байгаатай ижилхэн зүйл. Тэд бүгд түүний хүүхдүүд бөгөөд та бүхэн түүнийг нь хулгайлсан" гэжээ.
Өнөө цагийн загварын ертөнцийн гол тоглогч болоод буй Канье Уэст саяхан "Gap"-тай хамтын ажиллагаагаа дуусгасан. Тэд мөн л амласандаа хүрээгүй гэх шалтгаанааp Канье хамтын ажиллагаагаа зогсоожээ.
Тэрээр өнгөрөгч зургаадугаар сард "Adidas" компанийн "Adilette 22 slide" загвар нь түүний Yeezy гутлын загварыг хулгайлсан гэх гомдол гаргасан. Мөн наймдугаар сард жижиглэнгийн худалдаа эрхлэгчидтэй холбоотой гомдол гарггаж, өнгөрсөн сард гэрээгээ дуусгавар болгоно хэмээн хэлсэн байдаг аж.
Одоогийн байдлаар тэдний гэрээ дуусгавар болох эсэх нь тодорхойгүй байгаа бөгөөд Канье Уэст "Adidas миний загваруудыг хүчиндэж хулгайлсан" хэмээн мэдэгдсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )